Дараа бичигдэх нэгэн нийтлэлийн тухай
Эндээ нэг бичлэг оруулах гээд ерөөсөө болж өгөхгүй юмаа. Сэдэв нь Гадаад суралцаж байгаа залуус одоо эртхэн харих хэрэгтэй юу, хэрэгтэй бол яагаад, хэрэггүй бол яагаад гэсэн утгатай. Япон ирээд удаагүй байхдаа энд сурч амьдардаг хүмүүсээс хэзээ харих вэ гэж их асуудаг байлаа. (Зарим хүмүүс энэ нөгөө сонин гар байна гээд бараг нүдэлсэн байх хэхэ) Миний бодол бол энд удаан сурсан хүмүүсийг хурдан хариасай, сурсан юмаа түгээгээсэй, хариж эртхэн байр сууриа олж аваасай гэсэн ерөнхий санаатай байв (энэ талаар яг тухайн бичлэг дээр нь дэлгэрэнгүй оруулЪя). Би ч өөрөө энд бараг ирсэн даруйдаа хурдан Монгол харьж, ажиллаж амьдрах юмсан гэж маш их яарч байлаа.
Хүмүүстэй уулзах бүрд янз янзын мэдээ/санаа авна. Энд удаан хугацаараар сурч, амьдарч байгаа хүмүүсийн хувьд цаашдын өөр өөр зорилготой байх бөгөөд ерөнхийд нь багцалж болохоор харагдаж байсан, өөрийнхөө хэмжээнд дүгнэлт гарган багцалсан билээ.
Ер нь бол энэ санаагаар л нэг хамж шимээд багцлаад нэг бичлэг бичих гэсээр удаан хугацаа өнгөрлөө. Ямартай ч ойрын хугацаанд нэгтгээд оруулахыг хичээе дээ.
Чиний блог идэвхгүй болчихож тийм ээ
ReplyDelete2012 онд нэг ч бичлэг алга байна :)
Харин тиймээ, 2012 оныг нэг ч бичлэггүйгээр өнгөрөөчихлөө. "Ноорог/Scratch" гээд 12 бичлэг эхлүүлээд дуусгаж чадалгүй орхисон байна лээ хэхэ.
ReplyDelete