Сайн байцгаана уу, өөрийн блогтоо анхны бичлэгээ нэмэх ийм нэгэн өдөр ингээд ирдгийм байжээ. Анх энэ блог гээчийн талаар Хосоогоос ( бодрол гэж сайтын тухай ярьж байсан байхаа) хоёр жил орчмын өмнө сонсож байсан санагджийна. Тэр үед сонсоод л өнгөрснөөс биш, яг ямар амттай, яадаг эд болохыг нь сайн ойлгож анзаараагүй явж. Өнгөрсөн семистерт манайд "Мэдээллийн системийн үндэс" гэж хичээлийг Интэк компанийн захирал хатагтай Л.Ариунаа багш орсон юм. Багш маань ясны IT-н салбарын хүн, эрч хүчтэй, гялалзсан эмэгтэй. Багш маань хичээлийн цаг дээрээ IT-н чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг зарим компанийн захирал, мэргэжилтнүүдийг авчирч уулзуулъя гэхэд бид ч дуртай байв. Хамгийн анхны зочин USI компанийн захирал ноён Буянцогтоо байлаа. Буянцогтоо захирал тэр үед бидэнд outsourcing (offshoring), "Дэлхий хавтгай болж байна" номын талаар болон web2.0, blog-н талаар товчхон ярьж өгсөн юм. Захирал өөрсдийн блог-ийн хаягийг өгч ( buyantsogtoo.blogspot.com , gobigobi.blogspot...
Чиний блог идэвхгүй болчихож тийм ээ
ReplyDelete2012 онд нэг ч бичлэг алга байна :)
Харин тиймээ, 2012 оныг нэг ч бичлэггүйгээр өнгөрөөчихлөө. "Ноорог/Scratch" гээд 12 бичлэг эхлүүлээд дуусгаж чадалгүй орхисон байна лээ хэхэ.
ReplyDelete