Өнгөрсөн жил нэг ч нийтлэл оруулалгүйгээр өнжжээ. Энэ нийтлэлд өнгөрсөн жил ийн тайланг чадах хэмжээгээрээ багтаана аа. Мөн шинэ оны зорилтынхоо талаар одоо бодож буй зүйлсээ тэмдэглэн үлдээхэээр орж ирэв. 2014 он Он цагийн дараалаар санаж байгаагаараа бичвэл - Сургуулийнхаа зээлийг төлж дуусгав, цалин бүтнээрээ дансанд орж ирэхэд баяжсан мэт сэтгэгдэл төрөв :p - АНУ-ын Калифорни, Уашинтон мужуудаар цагаан сар тааруулж аялав, сургууль нэгт найзуудаараа болон удаан уулзаагүй ах нартайгаа болон тэднийхээ гэр бүлийнхэнтэй уулзацгаав. - Ажлын даатгалтай үеийн боломжоо ашиглан нэг эмчилгээ эхлүүлээд 3н сар нусаа хацартаа наасны эцэст амжилттай дуусгасан. Одоо хэрнэ хяналтын үедээ байгаа ба дахих боломж 1-2%ийн магадлалтай гэхээр бараг л амжилттай явж байгаа гэсэн үг. Энэ тарлийн эмчилгээ дэлхийд тухайн үед бүрэн шийдэгдээгүй байсан ба 2013 оны 12 сард АНУд баталгдсан эмийн ачаар нэлээн өндөр хувьтай эдгээдэг болсон үе таарсан нь маш азтай тохиол байлаа. Ер нь эмчлэгдэхийн тулд хэдэн жи...