Өдрийн 1 - 2 цаг, тодруулбал 13.00 - 14.00 цаг худалч хүнд бол бүх албан газрын цайны цаг нь. Цайны цагаараа хүмүүс ойр орчмын ресторан, цайны газрыг дүүргэж, өөрсдийгөө хүч чадлаар сэлбэж, цаад газраа ч хөл дээр нь тогтож үйл ажиллагаа явуулахад дэм болноо... дададада.... Би гэдэг хүн зохион бичлэг бичих үнэхээр дургуй байсан, дургуй болохооороо бичдэггүй, бичихгүй болохоор хэл бичгийн чадвар нь олигтой хөгжөөгүйм шиг байгаам. Нэг гол санаа хэлэх гээл бас дээр нь уран сайхнаар холбочих санаатай бичихээр үнэхээр яаж холбох, уран өнгөлөг болгох юм санаанд ерөөсөө орж ирэхгүй юм. Ямар сайндаа л эхний хоёр өгүүлбэрийг бичээл, за болий, нялуунаас шулуун нь дээр гээд шууд ингээд бичих байхав. Гол юм яасан гэхээр би хоолондоо цадаагүй бололтойдог оо, нээх өлсөөгүй хэрнээ, удахгүй өлсөхөө мэдрээд, саяхан хоол идсэн хэрнээ өлбө долбо хийгээд байх юм. Гадуур хооллохоор эсвэл хоолных нь чанар, эсвэл гайгүй хоол гэхээр үнэнээс нь болоод нээх хооллох сүжиггүй байдгийм. Тийм болохоор гэрээсээ голду...