Posts

Showing posts from November 15, 2009

Нүд нээгдэж, жаахан ч гэсэн чих онгойв

Ойрд энд нэг нийгмийн балай хар юмнаас өөр юм анзаарахгүй нүд сохроод, улс төрийн, засгийн дуфф шийдвэруудийг хараад хамаг ухаан санаа хар нүхэнд уначихсан байж байж нэг мэдсэн бүр сэтгэлээр унаад үхцэн явж байна. Дараах подкастуудыг сонсоорой (дэлгэрэнгүй ороод линк байгаа). Над шиг төөрч яваа бол энэ насны хугацааг дуусахад ямар байх бол гэдгээ бодож жаахан ухаан бодлоо цэгцлээрэй гэж уриалж байна.

Харз эмчилгээ, хобби ...

Image
Дүн өвлийн хүйтнээр голруу очиж усанд орох хобби-той болоод жил гаран болох гэж байна. Хүмүүст эхлээд хэлэхээр "Худлаа яриад л... ", "Хатгалгаа авийшдээ, солиотой юм...", "Юмтайин хар хүйтнээр...", "Яаая, өвчин тусна шдэ" гээл нүд ам нь томроол янз янзаар хэлнээ. Би ч өөдөөс тоглоод ч байгаам шиг, үнэн ч яриад байгаам шиг нь мангар царайлж инээгээл хахаха. Гэхдээ юм гэдэг чинь учир жанцантай. Харзанд 1,2 ороод бие нь өвдөөд миарсан бол мэдээж ингээд дурлан дурлан, долоо хоногийн амралтын өдрөөрөө тогтмол очиж орохгүй л байсан байх. Бас бүр хүн амьтан уруу татаад л... Зиа тэхээр энэ яагаад эмчилгээ болдог тухай багшийнхаа хэлж байсныг санаж өөрийн ойлгосон зүйлсээ хуваалцюу. - Байгалийн урсгал ус эмийн чанартай. "Урсгал ус алдын төдий газар цэвэршдэг" гэж Монголчууд хэлдэг. Байгалийн ус голд орсноороо хүн байгальд өөрийгөө цэвэрлэж, байгаль эхийн хүчийг өөртөө шингээж байгаагийн нэг хэлбэр болов уу. Бас нөгөө талаар ус мэдээлэл агуулдаг ...

Popular posts from this blog

Turiin dalbaa

Mongol hun

Нүд нээгдэж, жаахан ч гэсэн чих онгойв