Шинэ оны мэнд! 1987 оноос хойшхи анхны бүх орон нь өөр жил гэж он гарах үед л мэдлээ. Хуучин оноо дүгнэж, шинэ оныхоо зорилгыг тодоройлсон жаахан бичлэг хийе гээд ороод ирлээ. 2012 - аятайхан сайхан жил өнгөрлөө, номын дуу сонсохоор хилийн дээс алхаад 2 дахь улсад хөлс тавив. Энэ аялалыг цаг хэмнэх, газар үзэх, зарим нэг нөхцөлт сонголтоор эхлүүлсэн билээ. Ер нь сонин гэвэл шинэ газарын сонин байна даа. Аикидогийн ачаар сургуулийнхнаасаа гадна найзуудтай боллоо, дажгүй өвөө нар бий. Азаар ирсэн газар маань хүмүүсийн хувьд сайхан улсууд байна, энд байгаа Монголчууд нь дажгүй улс болохоор ганцаардах зовлон үзэхгүй сайхан явна өө, за ингээд бичээд байвал гол сэдвээсээ хазайгаад явчиж мэдэх нь. Хамгийн гол нэг юм нь энд үзэж сонсч байгаа номын дуу өмнө нь сонсохыг хүсч байсан зүйлүүд байгаа болохоор сэтгэл их хангалуун байна. Сургууль болон эндэх амьдралын талаар нэг нийтлэл оруулна аа, дараа нь ( Ингэж хэлэх бүрт би өөрийгөө ямар агуу - procrastinator гэдгээ мэдрэх шиг болохын :p ). Тов...