Ойрдоо янзын байнаа. 2008 оны зунаас хойш нэг л манараа байдалтай байсаар 2009 оны 3 сар хүргэсэн. Түүнээс хойш овоо сэргээд байгаам. Одоо бол ид ажилд булаастай байна шоо. Одоо ойрын хугацаанд амжуулах юмнууд нэлээн байна аа. Энэ магадгүй бусад зүйлсээ хийж амжуулалгүй овоолсонтой хобоотой байх л даа. Яг энэ долоо хоногт хийх ажлууд гэвэл: - 20 хуудас орчуулга ( eng-> mon), + хамгаалалт - 2 програм дуусгах, (нэгийг нь арай дэндүү удаасандаа санаа зовчлоо хэхэ) - 1, 4 дэх-д шалгалт (ажлын дараа цаг нь таараасай) - 3,4,5 - орой нь бэлтгэл - 3,5 - т бас өөр нэг бэлтгэл - хагас сайнд Рейкийн холбооны чуулган дээр очиж зүсээ харуулна - хагас сайн гэхэд өөрт маш чухал материал бэлдэж дуусгаад хүмүүсээр хянуулах ёстой байдаг зиа нэг иймэрхүү л ажил нь овооролдсон нэг долоо хоног болж байна даа. Мартчихгүй бол ирэх долоо хоногт хэдийг нь яаж нугалснаа бичиж, харж кайф авнаа хаха. Өшөө нэмээд хийлгэчмээр юм юу байна. Аягүй завтай байгаа шдээ хаха.