Posts

Showing posts from December 14, 2008

Нүд нээгдэж, жаахан ч гэсэн чих онгойв

Ойрд энд нэг нийгмийн балай хар юмнаас өөр юм анзаарахгүй нүд сохроод, улс төрийн, засгийн дуфф шийдвэруудийг хараад хамаг ухаан санаа хар нүхэнд уначихсан байж байж нэг мэдсэн бүр сэтгэлээр унаад үхцэн явж байна. Дараах подкастуудыг сонсоорой (дэлгэрэнгүй ороод линк байгаа). Над шиг төөрч яваа бол энэ насны хугацааг дуусахад ямар байх бол гэдгээ бодож жаахан ухаан бодлоо цэгцлээрэй гэж уриалж байна.

Цэвэр агаар амьсгалахсан

Ээ, бурхан минь гадаа чинь одоо юу вээ... Хэдхэн км алхахын завдалгүй угаартаад унахаар болчихсон байна шд. Ойрын жилүүдэд нийслэл хот маань сэрүүнд утаан манан татаад байдаг болчихсыг хэн хүнгүй мэднэ байх. 2, 3 жилийн өмнө яагаад ч юм нээх юм боддоггүй байлаа. Гэтэл салхи багатай өдрөө УБ-ынхан маань "нүүрсжсэн", "ямар нэг хийн байдалтай материал" - тай агаараар амьсгалж, шөнө нь хотын хэсэг газраар машинтай явахад зам хэдхэн метрээс цааш харагдахгүй утаан мананд явдаг болж. Энэ утааны уршгаар эрүүл хүмүүс нь уушигны дефекцтэй болж, өвчтэйнх нь өвчин угжирсаар л... Ядаж байхад энэ утаан дунд Монгол улсын хүн амын тэн хагас нь, засаг захиргаа, улсынхаа хөдөлгөгч хүчээр яривал ихэнх хувь нь байжийдаг нь харамсалтай. Тэгээд энийгээ шийдэж чадахгүй байгаа нь бүүр арчаагүй гэлтэй. Дээхнэ үед тагнай цоорхой энтэр хүүхэд мэндлэхэд сүйд болдог байсан сүүлийн үед хүүхдүүд битүү бөгстэй, ходоодгүй, эрхтэн хүүхдүүд их төрж байгаа юм гэсэн. Энэ бас л нөгөө хортой хүнс, архи,...

Popular posts from this blog

Turiin dalbaa

Mongol hun

Нүд нээгдэж, жаахан ч гэсэн чих онгойв