Posts

Нүд нээгдэж, жаахан ч гэсэн чих онгойв

Ойрд энд нэг нийгмийн балай хар юмнаас өөр юм анзаарахгүй нүд сохроод, улс төрийн, засгийн дуфф шийдвэруудийг хараад хамаг ухаан санаа хар нүхэнд уначихсан байж байж нэг мэдсэн бүр сэтгэлээр унаад үхцэн явж байна. Дараах подкастуудыг сонсоорой (дэлгэрэнгүй ороод линк байгаа). Над шиг төөрч яваа бол энэ насны хугацааг дуусахад ямар байх бол гэдгээ бодож жаахан ухаан бодлоо цэгцлээрэй гэж уриалж байна.

Шинэ оны мэнд! #2015

Өнгөрсөн жил нэг ч нийтлэл оруулалгүйгээр өнжжээ. Энэ нийтлэлд өнгөрсөн жил ийн тайланг чадах хэмжээгээрээ багтаана аа. Мөн шинэ оны зорилтынхоо талаар одоо бодож буй зүйлсээ тэмдэглэн үлдээхэээр орж ирэв. 2014 он Он цагийн дараалаар санаж байгаагаараа бичвэл - Сургуулийнхаа зээлийг төлж дуусгав, цалин бүтнээрээ дансанд орж ирэхэд баяжсан мэт сэтгэгдэл төрөв :p - АНУ-ын Калифорни, Уашинтон мужуудаар цагаан сар тааруулж аялав, сургууль нэгт найзуудаараа болон удаан уулзаагүй ах нартайгаа болон тэднийхээ гэр бүлийнхэнтэй уулзацгаав. - Ажлын даатгалтай үеийн боломжоо ашиглан нэг эмчилгээ эхлүүлээд 3н сар нусаа хацартаа наасны эцэст амжилттай дуусгасан. Одоо хэрнэ хяналтын үедээ байгаа ба дахих боломж 1-2%ийн магадлалтай гэхээр бараг л амжилттай явж байгаа гэсэн үг. Энэ тарлийн эмчилгээ дэлхийд тухайн үед бүрэн шийдэгдээгүй байсан ба 2013 оны 12 сард АНУд баталгдсан эмийн ачаар нэлээн өндөр хувьтай эдгээдэг болсон үе таарсан нь маш азтай тохиол байлаа. Ер нь эмчлэгдэхийн тулд хэдэн жи...

... my IT around...

Мэдээллийн Технологитой холбоотой бичлэгүүд бичихээр дээр үед нээж байсан. Харин сая нэг юм анхны бичлэг нь орж байна. Доорх линкээр орж сонирхоорой. Би өөрийн хэрэглэдэг програмуудийн жагсаалтыг орууллаа. Та бүхэнд хуваалцах, надад санал болгох зүйл байвал нээлттэй санал солилцохыг хүсье. http://gantulga-it.blogspot.com/2013/12/blog-post.html Тусд нь блог хөтлөх нэг газараа бүгдийг нь бичих тал дээр аль оновчтой болохыг боджил байна. :D

2013 сүүлийн хагас

2013 оны зорилготой холбоотойгоор удаах постоо бичиж сууна. Ингээд нэг юм нэг үлгэн салган бичээд байвал дараа нь сэтгэл тархины жолоо алдран самууран явах ахуйд эргэн чиглүүлдэг сайн нигууртай юм байна шүү. Нээх жолоо эдрээ алдаад хог дээр үсэрцэн юм байхгүй ч гэсэн, мартагнах аяс орчихсон явсныг үгүйсгэх юун. Товчхондоо бол өмнөх нийтлэлд дурдсан 2013 оны зорилго бүр энэ оны 3 сарын дундуур биелчихсэн. Ажлаа олоод, аикидогийн зэрэгийн шалгалтаа өгөөд үнэмлэхээ авчихсан. Одоо аль хэдийн шинэ газар суурьшаад амьдрах өрөө эдрээ тохижуулаад, ажилдаа яваа амьд арзайж мэнд мэлтийгээд явж байна. Харин тэр тэр их бэлтгэл мэлтгэлийг бол марцөөн марсан. Юу хийхээ мэдэхгүй, яг цав тодорхой биш болохоор ингэдэг лүд юм байх даа. If you can't describe what you are doing as a process, you don't know what you're doing. яг энэ ишлэл хөөрхөн тохирчиж байгаа юм. Зиа одоо энэ сүүлийн хагасын хагаст нэг көнкөөн зорилт тавиад оноо дүгнэхэд хэдэн юм кийцээн гээд сууж байх юм хэдийг нэмээд...

Гол гараачийн жагсаалт

"За тэгж байгаад нэг бичлэг оруулна аа" гээд гол гарсан хэдэн пост байгааг санаж байгаагаараа жагсааж бичих гээд ороод ирлээ шүү дээ. Олон юм бодож цаашаа ургуулаад явчихаасаа өмнө гол юм үлдээе. За тэхээр миний санаж байгаар би бээр удаах постуудыг бичнэ хэмээн ам гараад эсвэл дотро бодож байгаад гол гараад алга болсон бөлгөө. - Яаж дэлгэрэнгүй гэдэг холбоостой болгож блогспотыг тохируулах вэ, - Гадаад сурдаг болон ажилладаг миний уулзсан Монголчууд хэзээ харих талаар юу гэсэн бэ, эхэндээ Япон байсан боловч одоо АНУ болж нэмэгдэв, - Японы тухай анх очсон сэтгэгдэл болон Япон хүмүүсийн талаар, тухайн үед нь бичсэн бол арай өөрөөр бичигдэх байсан байх, - MUM буюу Махаришийн Менежментийн Их Сургууль, Компьютерийн Мэргэжилтний Мастерийн Хөтөлбөрийн талаар - Гадаадад удаан амьдарсан Монголчууд юу гэж хэлэв? АНУ, Мичиган муж Анн Арбор хотод уулзсан хүмүүсийн тухай - АНУ болон Монгол дахь програмистуудийн ажил ямар ялгаатай вэ, АНУ-д яаж явдаг жишээ, мэдээж нэг компанийн ту...

Шинэ оны мэнд, 2013!

Шинэ оны мэнд! 1987 оноос хойшхи анхны бүх орон нь өөр жил гэж он гарах үед л мэдлээ. Хуучин оноо дүгнэж, шинэ оныхоо зорилгыг тодоройлсон жаахан бичлэг хийе гээд ороод ирлээ. 2012 - аятайхан сайхан жил өнгөрлөө, номын дуу сонсохоор хилийн дээс алхаад 2 дахь улсад хөлс тавив. Энэ аялалыг цаг хэмнэх, газар үзэх, зарим нэг нөхцөлт сонголтоор эхлүүлсэн билээ. Ер нь сонин гэвэл шинэ газарын сонин байна даа. Аикидогийн ачаар сургуулийнхнаасаа гадна найзуудтай боллоо, дажгүй өвөө нар бий. Азаар ирсэн газар маань хүмүүсийн хувьд сайхан улсууд байна, энд байгаа Монголчууд нь дажгүй улс болохоор ганцаардах зовлон үзэхгүй сайхан явна өө, за ингээд бичээд байвал гол сэдвээсээ хазайгаад явчиж мэдэх нь. Хамгийн гол нэг юм нь энд үзэж сонсч байгаа номын дуу өмнө нь сонсохыг хүсч байсан зүйлүүд байгаа болохоор сэтгэл их хангалуун байна. Сургууль болон эндэх амьдралын талаар нэг нийтлэл оруулна аа, дараа нь ( Ингэж хэлэх бүрт би өөрийгөө ямар агуу - procrastinator гэдгээ мэдрэх шиг болохын :p ). Тов...

Нийтэд нээлттэй миний тэмдэглэл

Миний блогийн (асуулт самбарынх ч мөн адил) ихэнх бичлэгүүд голдуу тэмдэглэлийн чанартай буюу миний өөрийн амьдрал, цаашид бодож төлөвлөж байгаа зүйлс гэх мэт хэт хувийн чанартай мэдээллүүдийг багтаасан байгааг анзаарав. Нээх их юм биччихсэн хүн шиг сүржин "уншигдаж" байж магадгүй л дээ. Хэлэх илэрхийлэх гэснээ өөрийн амьдралаар ч юм уу, нээлттэй байдлаар илэрхийлэх дээр санагдсан болохоор ийм байсан байх. Гэтэл, тэмдэглэл хөтлөх нь өөрийгөө тольдох, хугацааны агшинд яаж хариулж ямар мэдрэмж төрж байгаа зэргээ ажихад туслах боловч энэ нь ингэж нийтэд нээлттэй байж долоон булчирхайгаа тоочих нь тийм ч сайн санаа биш шиг ээ. За ямарч байсан бичдэггүй дээрээ нэмээд зарим бичиж болох сэдвүүдийг өнөөдрөөс эхлэн хааваа хө.

Дараа бичигдэх нэгэн нийтлэлийн тухай

Эндээ нэг бичлэг оруулах гээд ерөөсөө болж өгөхгүй юмаа. Сэдэв нь Гадаад суралцаж байгаа залуус одоо эртхэн харих хэрэгтэй юу, хэрэгтэй бол яагаад, хэрэггүй бол яагаад гэсэн утгатай. Япон ирээд удаагүй байхдаа энд сурч амьдардаг хүмүүсээс хэзээ харих вэ гэж их асуудаг байлаа. (Зарим хүмүүс энэ нөгөө сонин гар байна гээд бараг нүдэлсэн байх хэхэ) Миний бодол бол энд удаан сурсан хүмүүсийг хурдан хариасай, сурсан юмаа түгээгээсэй, хариж эртхэн байр сууриа олж аваасай гэсэн ерөнхий санаатай байв (энэ талаар яг тухайн бичлэг дээр нь дэлгэрэнгүй оруулЪя). Би ч өөрөө энд бараг ирсэн даруйдаа хурдан Монгол харьж, ажиллаж амьдрах юмсан гэж маш их яарч байлаа. Хүмүүстэй уулзах бүрд янз янзын мэдээ/санаа авна. Энд удаан хугацаараар сурч, амьдарч байгаа хүмүүсийн хувьд цаашдын өөр өөр зорилготой байх бөгөөд ерөнхийд нь багцалж болохоор харагдаж байсан, өөрийнхөө хэмжээнд дүгнэлт гарган багцалсан билээ. Ер нь бол энэ санаагаар л нэг хамж шимээд багцлаад нэг бичлэг бичих гэсээр удаан хугацаа өнгөр...

Popular posts from this blog

Блог блог блог...

Харз эмчилгээ, хобби ...

Нүд нээгдэж, жаахан ч гэсэн чих онгойв