Posts

Нүд нээгдэж, жаахан ч гэсэн чих онгойв

Ойрд энд нэг нийгмийн балай хар юмнаас өөр юм анзаарахгүй нүд сохроод, улс төрийн, засгийн дуфф шийдвэруудийг хараад хамаг ухаан санаа хар нүхэнд уначихсан байж байж нэг мэдсэн бүр сэтгэлээр унаад үхцэн явж байна. Дараах подкастуудыг сонсоорой (дэлгэрэнгүй ороод линк байгаа). Над шиг төөрч яваа бол энэ насны хугацааг дуусахад ямар байх бол гэдгээ бодож жаахан ухаан бодлоо цэгцлээрэй гэж уриалж байна.

Нүд нээгдэж, жаахан ч гэсэн чих онгойв

Ойрд энд нэг нийгмийн балай хар юмнаас өөр юм анзаарахгүй нүд сохроод, улс төрийн, засгийн дуфф шийдвэруудийг хараад хамаг ухаан санаа хар нүхэнд уначихсан байж байж нэг мэдсэн бүр сэтгэлээр унаад үхцэн явж байна. Дараах подкастуудыг сонсоорой (дэлгэрэнгүй ороод линк байгаа). Над шиг төөрч яваа бол энэ насны хугацааг дуусахад ямар байх бол гэдгээ бодож жаахан ухаан бодлоо цэгцлээрэй гэж уриалж байна.

2016! ямар хурдан байна аа

Он гараад аль хэдийн 3н сар гарчихаж. Гадаа дулаараад, өдөр уртсаад сайхан л байна. Хожуу ч гэсэн хуучин оны дүнэлт шинэ оны зорилтуудаа бичсэн нь дээр санагдаад ороод ирлээ. 2015 он Өмнө бичсэн жагсаалтын дагуу хариулахад: - Компани санхүүгийн хувьд бүрэн дүүрэн тогтворжиж амжсангүй. Хямралаасаа ч болсон уу, миний овсгоогүйгээсээ ч тэр үү, ер нь гүрийлтийн байдалтай хэвээр буй. - За юун хүн цалинжуулах, нэг төсөл дээр тусалсан залууд өглөгтэй явж байгаа - Тухайн үед явж байсан 2 бүтээгдэхүүн дууссан, түүнээс гадна яг дууссан 1 л бүтээл байгаа юм байна, жижиг сажиг ажил 2,3 байгаа байх. - Хиймэл дагуул ер нь боломжтой юм билээ, гэхдээ жоохон бодитой харвал хэдэн жилийн дараа л гэхээс, 10000$ илүүчилдэг болчихвол ч асуудалгүй л юм билээ. Энэ бол сэтгэлийн хөөрөл байжээ - Аикидо ч ёстой ярьсаар байгаад л таарлаа, одоо ч гэсэн ярьсан хэвээр. Ондоо багтаж 3,4 н удаа л бэлтгэл хийсэм байх - Морин хуур яалаа байз, санадаггүй ээ. 16 оны цагаан сараар лав үргээгээгүй. 15 онд яаснаа сан...

Шинэ оны мэнд! #2015

Өнгөрсөн жил нэг ч нийтлэл оруулалгүйгээр өнжжээ. Энэ нийтлэлд өнгөрсөн жил ийн тайланг чадах хэмжээгээрээ багтаана аа. Мөн шинэ оны зорилтынхоо талаар одоо бодож буй зүйлсээ тэмдэглэн үлдээхэээр орж ирэв. 2014 он Он цагийн дараалаар санаж байгаагаараа бичвэл - Сургуулийнхаа зээлийг төлж дуусгав, цалин бүтнээрээ дансанд орж ирэхэд баяжсан мэт сэтгэгдэл төрөв :p - АНУ-ын Калифорни, Уашинтон мужуудаар цагаан сар тааруулж аялав, сургууль нэгт найзуудаараа болон удаан уулзаагүй ах нартайгаа болон тэднийхээ гэр бүлийнхэнтэй уулзацгаав. - Ажлын даатгалтай үеийн боломжоо ашиглан нэг эмчилгээ эхлүүлээд 3н сар нусаа хацартаа наасны эцэст амжилттай дуусгасан. Одоо хэрнэ хяналтын үедээ байгаа ба дахих боломж 1-2%ийн магадлалтай гэхээр бараг л амжилттай явж байгаа гэсэн үг. Энэ тарлийн эмчилгээ дэлхийд тухайн үед бүрэн шийдэгдээгүй байсан ба 2013 оны 12 сард АНУд баталгдсан эмийн ачаар нэлээн өндөр хувьтай эдгээдэг болсон үе таарсан нь маш азтай тохиол байлаа. Ер нь эмчлэгдэхийн тулд хэдэн жи...

... my IT around...

Мэдээллийн Технологитой холбоотой бичлэгүүд бичихээр дээр үед нээж байсан. Харин сая нэг юм анхны бичлэг нь орж байна. Доорх линкээр орж сонирхоорой. Би өөрийн хэрэглэдэг програмуудийн жагсаалтыг орууллаа. Та бүхэнд хуваалцах, надад санал болгох зүйл байвал нээлттэй санал солилцохыг хүсье. http://gantulga-it.blogspot.com/2013/12/blog-post.html Тусд нь блог хөтлөх нэг газараа бүгдийг нь бичих тал дээр аль оновчтой болохыг боджил байна. :D

2013 сүүлийн хагас

2013 оны зорилготой холбоотойгоор удаах постоо бичиж сууна. Ингээд нэг юм нэг үлгэн салган бичээд байвал дараа нь сэтгэл тархины жолоо алдран самууран явах ахуйд эргэн чиглүүлдэг сайн нигууртай юм байна шүү. Нээх жолоо эдрээ алдаад хог дээр үсэрцэн юм байхгүй ч гэсэн, мартагнах аяс орчихсон явсныг үгүйсгэх юун. Товчхондоо бол өмнөх нийтлэлд дурдсан 2013 оны зорилго бүр энэ оны 3 сарын дундуур биелчихсэн. Ажлаа олоод, аикидогийн зэрэгийн шалгалтаа өгөөд үнэмлэхээ авчихсан. Одоо аль хэдийн шинэ газар суурьшаад амьдрах өрөө эдрээ тохижуулаад, ажилдаа яваа амьд арзайж мэнд мэлтийгээд явж байна. Харин тэр тэр их бэлтгэл мэлтгэлийг бол марцөөн марсан. Юу хийхээ мэдэхгүй, яг цав тодорхой биш болохоор ингэдэг лүд юм байх даа. If you can't describe what you are doing as a process, you don't know what you're doing. яг энэ ишлэл хөөрхөн тохирчиж байгаа юм. Зиа одоо энэ сүүлийн хагасын хагаст нэг көнкөөн зорилт тавиад оноо дүгнэхэд хэдэн юм кийцээн гээд сууж байх юм хэдийг нэмээд...

Гол гараачийн жагсаалт

"За тэгж байгаад нэг бичлэг оруулна аа" гээд гол гарсан хэдэн пост байгааг санаж байгаагаараа жагсааж бичих гээд ороод ирлээ шүү дээ. Олон юм бодож цаашаа ургуулаад явчихаасаа өмнө гол юм үлдээе. За тэхээр миний санаж байгаар би бээр удаах постуудыг бичнэ хэмээн ам гараад эсвэл дотро бодож байгаад гол гараад алга болсон бөлгөө. - Яаж дэлгэрэнгүй гэдэг холбоостой болгож блогспотыг тохируулах вэ, - Гадаад сурдаг болон ажилладаг миний уулзсан Монголчууд хэзээ харих талаар юу гэсэн бэ, эхэндээ Япон байсан боловч одоо АНУ болж нэмэгдэв, - Японы тухай анх очсон сэтгэгдэл болон Япон хүмүүсийн талаар, тухайн үед нь бичсэн бол арай өөрөөр бичигдэх байсан байх, - MUM буюу Махаришийн Менежментийн Их Сургууль, Компьютерийн Мэргэжилтний Мастерийн Хөтөлбөрийн талаар - Гадаадад удаан амьдарсан Монголчууд юу гэж хэлэв? АНУ, Мичиган муж Анн Арбор хотод уулзсан хүмүүсийн тухай - АНУ болон Монгол дахь програмистуудийн ажил ямар ялгаатай вэ, АНУ-д яаж явдаг жишээ, мэдээж нэг компанийн ту...

Шинэ оны мэнд, 2013!

Шинэ оны мэнд! 1987 оноос хойшхи анхны бүх орон нь өөр жил гэж он гарах үед л мэдлээ. Хуучин оноо дүгнэж, шинэ оныхоо зорилгыг тодоройлсон жаахан бичлэг хийе гээд ороод ирлээ. 2012 - аятайхан сайхан жил өнгөрлөө, номын дуу сонсохоор хилийн дээс алхаад 2 дахь улсад хөлс тавив. Энэ аялалыг цаг хэмнэх, газар үзэх, зарим нэг нөхцөлт сонголтоор эхлүүлсэн билээ. Ер нь сонин гэвэл шинэ газарын сонин байна даа. Аикидогийн ачаар сургуулийнхнаасаа гадна найзуудтай боллоо, дажгүй өвөө нар бий. Азаар ирсэн газар маань хүмүүсийн хувьд сайхан улсууд байна, энд байгаа Монголчууд нь дажгүй улс болохоор ганцаардах зовлон үзэхгүй сайхан явна өө, за ингээд бичээд байвал гол сэдвээсээ хазайгаад явчиж мэдэх нь. Хамгийн гол нэг юм нь энд үзэж сонсч байгаа номын дуу өмнө нь сонсохыг хүсч байсан зүйлүүд байгаа болохоор сэтгэл их хангалуун байна. Сургууль болон эндэх амьдралын талаар нэг нийтлэл оруулна аа, дараа нь ( Ингэж хэлэх бүрт би өөрийгөө ямар агуу - procrastinator гэдгээ мэдрэх шиг болохын :p ). Тов...

Нийтэд нээлттэй миний тэмдэглэл

Миний блогийн (асуулт самбарынх ч мөн адил) ихэнх бичлэгүүд голдуу тэмдэглэлийн чанартай буюу миний өөрийн амьдрал, цаашид бодож төлөвлөж байгаа зүйлс гэх мэт хэт хувийн чанартай мэдээллүүдийг багтаасан байгааг анзаарав. Нээх их юм биччихсэн хүн шиг сүржин "уншигдаж" байж магадгүй л дээ. Хэлэх илэрхийлэх гэснээ өөрийн амьдралаар ч юм уу, нээлттэй байдлаар илэрхийлэх дээр санагдсан болохоор ийм байсан байх. Гэтэл, тэмдэглэл хөтлөх нь өөрийгөө тольдох, хугацааны агшинд яаж хариулж ямар мэдрэмж төрж байгаа зэргээ ажихад туслах боловч энэ нь ингэж нийтэд нээлттэй байж долоон булчирхайгаа тоочих нь тийм ч сайн санаа биш шиг ээ. За ямарч байсан бичдэггүй дээрээ нэмээд зарим бичиж болох сэдвүүдийг өнөөдрөөс эхлэн хааваа хө.

Дараа бичигдэх нэгэн нийтлэлийн тухай

Эндээ нэг бичлэг оруулах гээд ерөөсөө болж өгөхгүй юмаа. Сэдэв нь Гадаад суралцаж байгаа залуус одоо эртхэн харих хэрэгтэй юу, хэрэгтэй бол яагаад, хэрэггүй бол яагаад гэсэн утгатай. Япон ирээд удаагүй байхдаа энд сурч амьдардаг хүмүүсээс хэзээ харих вэ гэж их асуудаг байлаа. (Зарим хүмүүс энэ нөгөө сонин гар байна гээд бараг нүдэлсэн байх хэхэ) Миний бодол бол энд удаан сурсан хүмүүсийг хурдан хариасай, сурсан юмаа түгээгээсэй, хариж эртхэн байр сууриа олж аваасай гэсэн ерөнхий санаатай байв (энэ талаар яг тухайн бичлэг дээр нь дэлгэрэнгүй оруулЪя). Би ч өөрөө энд бараг ирсэн даруйдаа хурдан Монгол харьж, ажиллаж амьдрах юмсан гэж маш их яарч байлаа. Хүмүүстэй уулзах бүрд янз янзын мэдээ/санаа авна. Энд удаан хугацаараар сурч, амьдарч байгаа хүмүүсийн хувьд цаашдын өөр өөр зорилготой байх бөгөөд ерөнхийд нь багцалж болохоор харагдаж байсан, өөрийнхөө хэмжээнд дүгнэлт гарган багцалсан билээ. Ер нь бол энэ санаагаар л нэг хамж шимээд багцлаад нэг бичлэг бичих гэсээр удаан хугацаа өнгөр...

2011.01.14 Baasan garag

Just do it gedeg shg just write it and blow your mind. Oirdoo segsiitlee oroitddog bolj baina oo. Ajil, zawaaralt edr geel. Neg heseg chuham l fitness-man bolno geed oroi 11 hevteed ugluu 5:30-d bosch hool undaa hiij ideed l ugluu 7-d gym-dee yawdag bailaa shu de. Shine on garad namaig uneheer ajilla gej baigaa bololtoi. On garsaar hedentee ajil deere oroitoj, urchiitlee misheegeel yawjiina da. Zia teheer udaad ungursun oniihoo tailang tavij dugneltee huurnesuu... negen tsagt doorh zoriltuudiig tavij baijee ( survalj ) энэ жилд: - ibt 80+ өгнө. (эхний хагас жилд багтаан авна) - Аикидо дан-тай болно, сенпай болно - мэргэжлийн ур чадвараа нэмэгдүүлж дахин ядаж 1 олон улсын сертификаттай болно - "өглөөний хүн" болно. товчоор бол унтах цагаа 23.00 - 05.00 болгоно :mrgreen: :wd: , заавал болно - ажил дээрээ хэн бэ гэдгээ харуулна. дунд, их сургуульд хэн бэ гэж харуулсан шигээ - санаа нийлсэн хөөрхөн найз бүсгүйтэй болноо :hihi: :hihi: :hihi: :oops: - номнуудаа уншиж дуусгана. - J2...

2010.01.07 Баасан гараг - Тэмдэглэл

Шинэ оны мэнд! Өнгөрсөн жил ёстой арай гэж жилийнхээ нормыг биелүүлсэн байна шд. 2хон бичлэг хэхэ. Хаа хамаагүй бодлууд орж ирмой, тэднүүсийг тэмдэглэхээр орж ирсэн ажгуу. Анх нухаж эсвэл амархан хэрнэ ээ цаг тулсан чухал ажил яагаад дандаа ийм балиар дарамттай байдаг байна аа. Яг тулаад хийхээр хийсээр байгаал болчдог, эсвэл сүн сан гээл суугаал ок болдог хэрнэ ээ. Наанаа юунд ингэж балиар дарамт болно вэ. Ер нь ажилдаа биш, хувь хүний психолог-доо л учир байх шиг байна. Сэтгэл зүй сайн байна аа гэдэг чинь "Эрүүл биед саруул ухаан" гэдгээс бол бие эрүүл сайхан байна ааа гэсэн үг. тэхээр ингэж дарамттай санагдаж бн аа гэдэг чинь physically доройтсоны шинж ажгуу. Энэ чинь тэхээр сүүлийн үед идэвхтэй хөдлөөгүйг хэлж баймой эдр. Миний өмнөх post-уудыг хэрэндээ хичээж албархүү бичсийм шиг байгаамаа, за угаасаа бичихээр өгүүлбэр эдрээ найруулаад нээх монгол хэлний багш шиг болчдог хойно доо. би л лав тэгдийн. Згр l хэлэх гэсэн санаагаа цацаал, чулуудаал хэлчүүл болж байгаамшд тийм...

Mongol hun

Хаа байсан 2010.01.21нд орой гэртээ орж ирээд ийм нэгэн бичлэг хийж гэж байгаад орхижээ. Тухайн үед бичих гэж их л хичээсэн бололтой. ноорог бүдүүвч гаргасан боловч гүйцээх чалх дутжээ. Олон үг нуршилгүй нооргийг үзүүлмой... Saya humuustei uulzaj baigaad irlee. [Аикидо клуб.нхантайгаа уулзсан билүү яалаадаа] Uulzaltaas tursun, sonsson sanaa setegegdluudee bichuheer orood irlee. Mongol hunii uwul zunii hool idesh. hodoo, buduun nariin gedesnii butest ontslog baidal, mun erch huch energy awah helber, uhaanii talaar. Manai uwuu nar ih uhaantai, zun tsagaan idee, uwul mah . mah -> 500-n turliin urgamal nogoo, france bol 10n turliin jims france erdemten vs Rinchin guai [ Францын нэг эрдэмтэн Ринчин гуайд танай Монголчууд дан мах иддэг, ногоо бараг хэрэглэдэггүй, харин манайд бол хоолондоо олон төрлийн ногоо, навч хэрэглэдэг илүү тансаг гэсэн утгатай юм хэлж л дээ. Тэгсэн чинь Ринчин гуай "Бидний Монголчууд 500-н төрлийн ургамал ногоог бэлчээрийн малынхаа махаар дамжуулан авч тогтмол...

Turiin dalbaa

Image
Anzaaraad baihnee iim 2 turliin dalbaa gaduur baigaad baih shig baina aa. 2 dalbaa harmasaltai ni tom yalgaatai baigaam. Soyombo-n helber hemjee bolon gal. 2 dahi dalbaatai mashinii uertei us, enter geed yumnuud neleen bainaa. Unuudur soninii sayahnii dugaariin nuurnii zurag deerh evluuleg deer harsan chn ene 2 dahi tuuj yawdgiim da. Ene soniniihon chn turiin dalbaagaa meddeg uls u gej bodogdloo. Gal-n dul met yund ch ul zahiragdan mandan badrahiig bilegdeh GAL-g tsetsgiin delbee bolgoj uurchluud taraahad medehgui l heregleed baih uls yum... Yer ni suuliin ued undesnii ayulgui baidal neg l aldagdaad baih shig sanagdaad setgel ihed zovinoh bolloo. UNESCO-d hyatduud undesnii maani soyoliin uw iig uuriin hemeen burtguulj, manaid bosoj bui barilgiig bugdiig ni hyatduud barij baina. Mongol hun chaddaggui zalhuu l gene... Hool hunsee iheneh hesgiig urdaas awna. Umsch zuuh hutsas hurtel bugd urd zugiinh. Hediigeer delhiigeer neg tarsan made in hyatad bdag ch gesen manaid uuduus ni nuur tahlaa...

Харз эмчилгээ, хобби ...

Image
Дүн өвлийн хүйтнээр голруу очиж усанд орох хобби-той болоод жил гаран болох гэж байна. Хүмүүст эхлээд хэлэхээр "Худлаа яриад л... ", "Хатгалгаа авийшдээ, солиотой юм...", "Юмтайин хар хүйтнээр...", "Яаая, өвчин тусна шдэ" гээл нүд ам нь томроол янз янзаар хэлнээ. Би ч өөдөөс тоглоод ч байгаам шиг, үнэн ч яриад байгаам шиг нь мангар царайлж инээгээл хахаха. Гэхдээ юм гэдэг чинь учир жанцантай. Харзанд 1,2 ороод бие нь өвдөөд миарсан бол мэдээж ингээд дурлан дурлан, долоо хоногийн амралтын өдрөөрөө тогтмол очиж орохгүй л байсан байх. Бас бүр хүн амьтан уруу татаад л... Зиа тэхээр энэ яагаад эмчилгээ болдог тухай багшийнхаа хэлж байсныг санаж өөрийн ойлгосон зүйлсээ хуваалцюу. - Байгалийн урсгал ус эмийн чанартай. "Урсгал ус алдын төдий газар цэвэршдэг" гэж Монголчууд хэлдэг. Байгалийн ус голд орсноороо хүн байгальд өөрийгөө цэвэрлэж, байгаль эхийн хүчийг өөртөө шингээж байгаагийн нэг хэлбэр болов уу. Бас нөгөө талаар ус мэдээлэл агуулдаг ...

...

Сайхан наадацгаасан уу. Баяр болохоор л нэг юм post бичих юм хэхэ. Энэ жил чинь харин наадмын дараа зун болдог жил болоод байна даа. Сүүлийн бичлэгээс хойш зөндөө л юм боллоо... Тэр бүгдийг бичилтэй нь биш. Ямар ч байсан ажил дээрээ унтахаа байсан. Халуун зунаар ханиад хүрээд жинхэнэ миарлаа. Нэг миараад сэхсэн чинь аягүй томоотой, хөдөлгөөн багатай болчихсон ч байх шиг. Сүүлийн үед байгаа байдлаа дээрдүүлнэ гээд хүсээд зүтгээд байсан үр дүнгээ өгч л байх шиг байна. зиа зиа товчхондоо бол ийм байна. Ажил гайгүй + бичих дур нь хүрвэл 1,2 бичлэг оруулнаа. :D

Нойрны тулам...

Ойрдоо ажил дээрээ үүрэглээд демидролтоод байх юм аа. Урьд нь бол яг цайны цагийн дараа 3-с хойш нэг хэсэг мангар нойр хүрдэгийн, өнөөдөр өглөөнөөс хойш үүрэглээд, бараг унтах шахлаа. Нээх гайхуулаад байх зүйл биш ч гэсэн бичмээр санагдаад... Ёоох, хамт ажиллаж байгаа хүмүүсээсээ санаа зовчлоо, нээрээ онигоо юмаа хэхэ. Өглөө ирчээд үүрэглээд... Бодоод байхнээ, 10н жилд байхаасаа хичээлүүд дээр дуг хийчдэг байсан юм байна. Багшийн (ангийн) хичээл дээр олимпиадын баг нь олиимпиадын бодлого аваад суудаг байлаа, нөгөө хэдэн бодлогоо нухаж нухаж, тэр дунд нь нэг нойр хүрээл... Ширээнийхээ ирмэгийг духаараа дэрлээд, нүүрнийхээ харалдаа ноорогоо бариад аягүй бодлогоо бодож байгаа дүртэй, унтдаг байсан сан хэхэ. Багш ирээл яг хүзүүн дээрээс аяархан атгаад авна, тэгэнгүүт худлаа, "өө бодлогоо харжийнөө" гээл, худлаа бүлтрээл хэхэ. Их сургуулид бол зарим нэг хичээлүүд дээр тэсэхгүй, нам явна шүү дээ, хэхэ (нээх гавьяагаа бичиж байгаам шиг). Нэг мэргэжлийн хичээлийн багш маань бүтэн пар...

Хоолны сав

Өдрийн 1 - 2 цаг, тодруулбал 13.00 - 14.00 цаг худалч хүнд бол бүх албан газрын цайны цаг нь. Цайны цагаараа хүмүүс ойр орчмын ресторан, цайны газрыг дүүргэж, өөрсдийгөө хүч чадлаар сэлбэж, цаад газраа ч хөл дээр нь тогтож үйл ажиллагаа явуулахад дэм болноо... дададада.... Би гэдэг хүн зохион бичлэг бичих үнэхээр дургуй байсан, дургуй болохооороо бичдэггүй, бичихгүй болохоор хэл бичгийн чадвар нь олигтой хөгжөөгүйм шиг байгаам. Нэг гол санаа хэлэх гээл бас дээр нь уран сайхнаар холбочих санаатай бичихээр үнэхээр яаж холбох, уран өнгөлөг болгох юм санаанд ерөөсөө орж ирэхгүй юм. Ямар сайндаа л эхний хоёр өгүүлбэрийг бичээл, за болий, нялуунаас шулуун нь дээр гээд шууд ингээд бичих байхав. Гол юм яасан гэхээр би хоолондоо цадаагүй бололтойдог оо, нээх өлсөөгүй хэрнээ, удахгүй өлсөхөө мэдрээд, саяхан хоол идсэн хэрнээ өлбө долбо хийгээд байх юм. Гадуур хооллохоор эсвэл хоолных нь чанар, эсвэл гайгүй хоол гэхээр үнэнээс нь болоод нээх хооллох сүжиггүй байдгийм. Тийм болохоор гэрээсээ голду...

Тайлан ба бусад...

Зиа хө, өнгөрсөн долоо хоногийнхоо тайланг тавинаа. Яагаад ч юм нэг л настр муутай, эрч хүч багатай байна. Эхлээд тайланга тавичихЪя. - 20 хуудас орчуулга ( eng-> mon), + хамгаалалт --> Энийг үнэндээ дуусгах нь битгий хэл олигтой явуулсангүй, уул нь орчуулгаа хийчихвэл, магистрийн англи хэлний дүн нам гарчих гээд байдаг... Гэхдээ яг суугаад бичье гэхээр нэг л явж өгөхгүй юм. Орой ажил, бэлтгэлийн дараа суух цаг гардаг болохоор ч тэрүү юм хийхээс дургүй хүрээд байдым шиг байгаам, гэхдээ унасан бөхөд шалтаг мундахгүй гэдэг байхаа. - 2 програм дуусгах, (нэгийг нь арай дэндүү удаасандаа санаа зовчлоо хэхэ) --> Ажил дээр хийгдэж байгаа програм бараг дуусцан шүү, харин дээр нь нэмэлт юмнууд хийхээр болсон, тэрийг (тэр нь өгөгдлөөс хамааруулан диаграм зурдаг хэсэг байгаа юм) дуусчихад өгөгдөл оруулаад тестлээд эхлэх юм. Харин нөгөө програмыг бол одоо тайлангийн хэсэг + өгөгдөл оруулдаг хэсэг этрийг нэмж өнгө оруулах хэрэгтэй байгаа юм. Өнгөрсөн долоо хоногт түүн дээр 2 орой л суусан ...

Завтай шоо... Өөр юу хийлгэмээр байна :D

Ойрдоо янзын байнаа. 2008 оны зунаас хойш нэг л манараа байдалтай байсаар 2009 оны 3 сар хүргэсэн. Түүнээс хойш овоо сэргээд байгаам. Одоо бол ид ажилд булаастай байна шоо. Одоо ойрын хугацаанд амжуулах юмнууд нэлээн байна аа. Энэ магадгүй бусад зүйлсээ хийж амжуулалгүй овоолсонтой хобоотой байх л даа. Яг энэ долоо хоногт хийх ажлууд гэвэл: - 20 хуудас орчуулга ( eng-> mon), + хамгаалалт - 2 програм дуусгах, (нэгийг нь арай дэндүү удаасандаа санаа зовчлоо хэхэ) - 1, 4 дэх-д шалгалт (ажлын дараа цаг нь таараасай) - 3,4,5 - орой нь бэлтгэл - 3,5 - т бас өөр нэг бэлтгэл - хагас сайнд Рейкийн холбооны чуулган дээр очиж зүсээ харуулна - хагас сайн гэхэд өөрт маш чухал материал бэлдэж дуусгаад хүмүүсээр хянуулах ёстой байдаг зиа нэг иймэрхүү л ажил нь овооролдсон нэг долоо хоног болж байна даа. Мартчихгүй бол ирэх долоо хоногт хэдийг нь яаж нугалснаа бичиж, харж кайф авнаа хаха. Өшөө нэмээд хийлгэчмээр юм юу байна. Аягүй завтай байгаа шдээ хаха.

Бараг хар нүх...

Хар нүх - орчлонгийн бүх л зүйлийг өөртөө татаж, шингээдэг биет, биет гэхэд юу юм нэг тийм зүйл. Бүр гэрэл хүртэл мурийж очоож шингэчихдэг зүйл... Товчоор бол юу гаргадаггүй... аваал... оруулаал байдаг... Чухам шинжлэх ухаан бичих нь гэж бодож байна уу. Үгүй л дээ, өөрийнхөө тухай нэг иймэрхүү зүйрлэл бодогдоод байдаг байсым, тэр тухай л... Учир юунд вэ гэхээр би гэдэг хүн бараг хар нүх шиг санагдаад байгаад байгаа юм. Дунд сургуулийн 10 жил + Их сургуулийн 4 жил - ийн хугацаанд үргэлж л толгойруугаа хийсээр л ирсэн (тийм сүрхий биш ч гэсэн хэрэндээ л хийсэн байх). Харин орсон юмныхаа хэрэгийг яаж гаргаж, гараасаа юу гаргаж байнаа гэхээр. Бараг юу ч байхгүй... Ороол байдаг, болсон болоогүй аваал байдаг ч, гаргаад хэрэгтэй юм болгосон нь бараг үгүй юм шиг санагдах юм. Хүмүүсийн нүдэнд яаж харагддагаа мэдэхгүй ч надад л лав тэгж санагдаад байдым. (бас тийм сайх аваад оруулаад, залгиад байдымуу гэхээр бас бишээ, гэхдээ л аваал байдаг... ). Ингээд бодохоор хар нүхэрхүү ч юм шиг. Бас би ою...

Popular posts from this blog

Блог блог блог...

Харз эмчилгээ, хобби ...

Завтай шоо... Өөр юу хийлгэмээр байна :D