Posts

Нүд нээгдэж, жаахан ч гэсэн чих онгойв

Ойрд энд нэг нийгмийн балай хар юмнаас өөр юм анзаарахгүй нүд сохроод, улс төрийн, засгийн дуфф шийдвэруудийг хараад хамаг ухаан санаа хар нүхэнд уначихсан байж байж нэг мэдсэн бүр сэтгэлээр унаад үхцэн явж байна. Дараах подкастуудыг сонсоорой (дэлгэрэнгүй ороод линк байгаа). Над шиг төөрч яваа бол энэ насны хугацааг дуусахад ямар байх бол гэдгээ бодож жаахан ухаан бодлоо цэгцлээрэй гэж уриалж байна.

Turiin dalbaa

Image
Anzaaraad baihnee iim 2 turliin dalbaa gaduur baigaad baih shig baina aa. 2 dalbaa harmasaltai ni tom yalgaatai baigaam. Soyombo-n helber hemjee bolon gal. 2 dahi dalbaatai mashinii uertei us, enter geed yumnuud neleen bainaa. Unuudur soninii sayahnii dugaariin nuurnii zurag deerh evluuleg deer harsan chn ene 2 dahi tuuj yawdgiim da. Ene soniniihon chn turiin dalbaagaa meddeg uls u gej bodogdloo. Gal-n dul met yund ch ul zahiragdan mandan badrahiig bilegdeh GAL-g tsetsgiin delbee bolgoj uurchluud taraahad medehgui l heregleed baih uls yum... Yer ni suuliin ued undesnii ayulgui baidal neg l aldagdaad baih shig sanagdaad setgel ihed zovinoh bolloo. UNESCO-d hyatduud undesnii maani soyoliin uw iig uuriin hemeen burtguulj, manaid bosoj bui barilgiig bugdiig ni hyatduud barij baina. Mongol hun chaddaggui zalhuu l gene... Hool hunsee iheneh hesgiig urdaas awna. Umsch zuuh hutsas hurtel bugd urd zugiinh. Hediigeer delhiigeer neg tarsan made in hyatad bdag ch gesen manaid uuduus ni nuur tahlaa...

Харз эмчилгээ, хобби ...

Image
Дүн өвлийн хүйтнээр голруу очиж усанд орох хобби-той болоод жил гаран болох гэж байна. Хүмүүст эхлээд хэлэхээр "Худлаа яриад л... ", "Хатгалгаа авийшдээ, солиотой юм...", "Юмтайин хар хүйтнээр...", "Яаая, өвчин тусна шдэ" гээл нүд ам нь томроол янз янзаар хэлнээ. Би ч өөдөөс тоглоод ч байгаам шиг, үнэн ч яриад байгаам шиг нь мангар царайлж инээгээл хахаха. Гэхдээ юм гэдэг чинь учир жанцантай. Харзанд 1,2 ороод бие нь өвдөөд миарсан бол мэдээж ингээд дурлан дурлан, долоо хоногийн амралтын өдрөөрөө тогтмол очиж орохгүй л байсан байх. Бас бүр хүн амьтан уруу татаад л... Зиа тэхээр энэ яагаад эмчилгээ болдог тухай багшийнхаа хэлж байсныг санаж өөрийн ойлгосон зүйлсээ хуваалцюу. - Байгалийн урсгал ус эмийн чанартай. "Урсгал ус алдын төдий газар цэвэршдэг" гэж Монголчууд хэлдэг. Байгалийн ус голд орсноороо хүн байгальд өөрийгөө цэвэрлэж, байгаль эхийн хүчийг өөртөө шингээж байгаагийн нэг хэлбэр болов уу. Бас нөгөө талаар ус мэдээлэл агуулдаг ...

...

Сайхан наадацгаасан уу. Баяр болохоор л нэг юм post бичих юм хэхэ. Энэ жил чинь харин наадмын дараа зун болдог жил болоод байна даа. Сүүлийн бичлэгээс хойш зөндөө л юм боллоо... Тэр бүгдийг бичилтэй нь биш. Ямар ч байсан ажил дээрээ унтахаа байсан. Халуун зунаар ханиад хүрээд жинхэнэ миарлаа. Нэг миараад сэхсэн чинь аягүй томоотой, хөдөлгөөн багатай болчихсон ч байх шиг. Сүүлийн үед байгаа байдлаа дээрдүүлнэ гээд хүсээд зүтгээд байсан үр дүнгээ өгч л байх шиг байна. зиа зиа товчхондоо бол ийм байна. Ажил гайгүй + бичих дур нь хүрвэл 1,2 бичлэг оруулнаа. :D

Нойрны тулам...

Ойрдоо ажил дээрээ үүрэглээд демидролтоод байх юм аа. Урьд нь бол яг цайны цагийн дараа 3-с хойш нэг хэсэг мангар нойр хүрдэгийн, өнөөдөр өглөөнөөс хойш үүрэглээд, бараг унтах шахлаа. Нээх гайхуулаад байх зүйл биш ч гэсэн бичмээр санагдаад... Ёоох, хамт ажиллаж байгаа хүмүүсээсээ санаа зовчлоо, нээрээ онигоо юмаа хэхэ. Өглөө ирчээд үүрэглээд... Бодоод байхнээ, 10н жилд байхаасаа хичээлүүд дээр дуг хийчдэг байсан юм байна. Багшийн (ангийн) хичээл дээр олимпиадын баг нь олиимпиадын бодлого аваад суудаг байлаа, нөгөө хэдэн бодлогоо нухаж нухаж, тэр дунд нь нэг нойр хүрээл... Ширээнийхээ ирмэгийг духаараа дэрлээд, нүүрнийхээ харалдаа ноорогоо бариад аягүй бодлогоо бодож байгаа дүртэй, унтдаг байсан сан хэхэ. Багш ирээл яг хүзүүн дээрээс аяархан атгаад авна, тэгэнгүүт худлаа, "өө бодлогоо харжийнөө" гээл, худлаа бүлтрээл хэхэ. Их сургуулид бол зарим нэг хичээлүүд дээр тэсэхгүй, нам явна шүү дээ, хэхэ (нээх гавьяагаа бичиж байгаам шиг). Нэг мэргэжлийн хичээлийн багш маань бүтэн пар...

Хоолны сав

Өдрийн 1 - 2 цаг, тодруулбал 13.00 - 14.00 цаг худалч хүнд бол бүх албан газрын цайны цаг нь. Цайны цагаараа хүмүүс ойр орчмын ресторан, цайны газрыг дүүргэж, өөрсдийгөө хүч чадлаар сэлбэж, цаад газраа ч хөл дээр нь тогтож үйл ажиллагаа явуулахад дэм болноо... дададада.... Би гэдэг хүн зохион бичлэг бичих үнэхээр дургуй байсан, дургуй болохооороо бичдэггүй, бичихгүй болохоор хэл бичгийн чадвар нь олигтой хөгжөөгүйм шиг байгаам. Нэг гол санаа хэлэх гээл бас дээр нь уран сайхнаар холбочих санаатай бичихээр үнэхээр яаж холбох, уран өнгөлөг болгох юм санаанд ерөөсөө орж ирэхгүй юм. Ямар сайндаа л эхний хоёр өгүүлбэрийг бичээл, за болий, нялуунаас шулуун нь дээр гээд шууд ингээд бичих байхав. Гол юм яасан гэхээр би хоолондоо цадаагүй бололтойдог оо, нээх өлсөөгүй хэрнээ, удахгүй өлсөхөө мэдрээд, саяхан хоол идсэн хэрнээ өлбө долбо хийгээд байх юм. Гадуур хооллохоор эсвэл хоолных нь чанар, эсвэл гайгүй хоол гэхээр үнэнээс нь болоод нээх хооллох сүжиггүй байдгийм. Тийм болохоор гэрээсээ голду...

Тайлан ба бусад...

Зиа хө, өнгөрсөн долоо хоногийнхоо тайланг тавинаа. Яагаад ч юм нэг л настр муутай, эрч хүч багатай байна. Эхлээд тайланга тавичихЪя. - 20 хуудас орчуулга ( eng-> mon), + хамгаалалт --> Энийг үнэндээ дуусгах нь битгий хэл олигтой явуулсангүй, уул нь орчуулгаа хийчихвэл, магистрийн англи хэлний дүн нам гарчих гээд байдаг... Гэхдээ яг суугаад бичье гэхээр нэг л явж өгөхгүй юм. Орой ажил, бэлтгэлийн дараа суух цаг гардаг болохоор ч тэрүү юм хийхээс дургүй хүрээд байдым шиг байгаам, гэхдээ унасан бөхөд шалтаг мундахгүй гэдэг байхаа. - 2 програм дуусгах, (нэгийг нь арай дэндүү удаасандаа санаа зовчлоо хэхэ) --> Ажил дээр хийгдэж байгаа програм бараг дуусцан шүү, харин дээр нь нэмэлт юмнууд хийхээр болсон, тэрийг (тэр нь өгөгдлөөс хамааруулан диаграм зурдаг хэсэг байгаа юм) дуусчихад өгөгдөл оруулаад тестлээд эхлэх юм. Харин нөгөө програмыг бол одоо тайлангийн хэсэг + өгөгдөл оруулдаг хэсэг этрийг нэмж өнгө оруулах хэрэгтэй байгаа юм. Өнгөрсөн долоо хоногт түүн дээр 2 орой л суусан ...

Завтай шоо... Өөр юу хийлгэмээр байна :D

Ойрдоо янзын байнаа. 2008 оны зунаас хойш нэг л манараа байдалтай байсаар 2009 оны 3 сар хүргэсэн. Түүнээс хойш овоо сэргээд байгаам. Одоо бол ид ажилд булаастай байна шоо. Одоо ойрын хугацаанд амжуулах юмнууд нэлээн байна аа. Энэ магадгүй бусад зүйлсээ хийж амжуулалгүй овоолсонтой хобоотой байх л даа. Яг энэ долоо хоногт хийх ажлууд гэвэл: - 20 хуудас орчуулга ( eng-> mon), + хамгаалалт - 2 програм дуусгах, (нэгийг нь арай дэндүү удаасандаа санаа зовчлоо хэхэ) - 1, 4 дэх-д шалгалт (ажлын дараа цаг нь таараасай) - 3,4,5 - орой нь бэлтгэл - 3,5 - т бас өөр нэг бэлтгэл - хагас сайнд Рейкийн холбооны чуулган дээр очиж зүсээ харуулна - хагас сайн гэхэд өөрт маш чухал материал бэлдэж дуусгаад хүмүүсээр хянуулах ёстой байдаг зиа нэг иймэрхүү л ажил нь овооролдсон нэг долоо хоног болж байна даа. Мартчихгүй бол ирэх долоо хоногт хэдийг нь яаж нугалснаа бичиж, харж кайф авнаа хаха. Өшөө нэмээд хийлгэчмээр юм юу байна. Аягүй завтай байгаа шдээ хаха.

Popular posts from this blog

Блог блог блог...

Харз эмчилгээ, хобби ...

Нүд нээгдэж, жаахан ч гэсэн чих онгойв