Posts

Нүд нээгдэж, жаахан ч гэсэн чих онгойв

Ойрд энд нэг нийгмийн балай хар юмнаас өөр юм анзаарахгүй нүд сохроод, улс төрийн, засгийн дуфф шийдвэруудийг хараад хамаг ухаан санаа хар нүхэнд уначихсан байж байж нэг мэдсэн бүр сэтгэлээр унаад үхцэн явж байна. Дараах подкастуудыг сонсоорой (дэлгэрэнгүй ороод линк байгаа). Над шиг төөрч яваа бол энэ насны хугацааг дуусахад ямар байх бол гэдгээ бодож жаахан ухаан бодлоо цэгцлээрэй гэж уриалж байна.

Бараг хар нүх...

Хар нүх - орчлонгийн бүх л зүйлийг өөртөө татаж, шингээдэг биет, биет гэхэд юу юм нэг тийм зүйл. Бүр гэрэл хүртэл мурийж очоож шингэчихдэг зүйл... Товчоор бол юу гаргадаггүй... аваал... оруулаал байдаг... Чухам шинжлэх ухаан бичих нь гэж бодож байна уу. Үгүй л дээ, өөрийнхөө тухай нэг иймэрхүү зүйрлэл бодогдоод байдаг байсым, тэр тухай л... Учир юунд вэ гэхээр би гэдэг хүн бараг хар нүх шиг санагдаад байгаад байгаа юм. Дунд сургуулийн 10 жил + Их сургуулийн 4 жил - ийн хугацаанд үргэлж л толгойруугаа хийсээр л ирсэн (тийм сүрхий биш ч гэсэн хэрэндээ л хийсэн байх). Харин орсон юмныхаа хэрэгийг яаж гаргаж, гараасаа юу гаргаж байнаа гэхээр. Бараг юу ч байхгүй... Ороол байдаг, болсон болоогүй аваал байдаг ч, гаргаад хэрэгтэй юм болгосон нь бараг үгүй юм шиг санагдах юм. Хүмүүсийн нүдэнд яаж харагддагаа мэдэхгүй ч надад л лав тэгж санагдаад байдым. (бас тийм сайх аваад оруулаад, залгиад байдымуу гэхээр бас бишээ, гэхдээ л аваал байдаг... ). Ингээд бодохоор хар нүхэрхүү ч юм шиг. Бас би ою...

Цагаан сар

Сайн байцгаана уу, бүгд сар шинэдээ сайхан шинэлж, Даага далантай, бяруу булчинтай, төлөг сүүлтэй, онд мэнд тарган орж сайхан хаваржиж байна уу? Айл их хэсч алт мөнгө их цуглуулав уу? хэхэ, зөндөө л биз дээ. Цагаан сарын талаар янз янзын бодолтой хүмүүс байнаа. Дэндүү их зарлага гардаг, ер нь тэмдэглээд дэмий гэх нэгэн байхад, дэмждэг нэгэн бас байх. Бараг хийдэггүй, ёслоод өнгөрдөг хүмүүс байхад жинхэнэ найр баярын хэмжээнд хийдэг хүмүүс ч байх юм. Миний харахын ихэнх айлууд цагаан сар хийдэг юм шиг санагддын. Би хувьдаа бол цагаан сарыг тэмдэглээд хийхийг дэмждэг нэгэн. Зарлага их гардаг, ажил ихтэй гэдэгтэй санал нийлдэг ч гэсэн түүнээсээ илүү ихийг өгдөг баяр гэж боддог. Хорваагийн амьдралын аль бүхнийг зоосны нүхээр харахав дээ. Энэ баяраар л нэг юм садан төрлийнхөө хамаатнуудтайгаа уулзана. Жил ирэх тусам настайчуул нь өвгөрөөд, ах, эгч нарын гэр бүл өнөр болж, манийн үеийнхэн хөгширч, дүү нар том болж буйг мэдэрдэг. Энд хамгийн гол зүйл нь садан төрлийнхнөө мартчихгүйхан шиг ...

Шинэ оны мэнд

Шинэ жилийн мэнд. 2009 он гарлаа шүү. Энэ цаг хугацаа гэж нээрээ хурдан ч өнгөрөх юмдаа. 2010 хүртэл ч хол байна даа гэж боддог байсан бол одоо ганцхан жил үлдчихэж. Зарим нэг муу амтнуудын яриагаар бол 2012 онд дэлхий сүйрэхийн гэсэн тэрүүгээр болдог бол 3 жил амьдрах л үлдэх шив дээ хэхэ, заза муу ёр байгаа даа хаха. Энэ жилийн шинэ жил нэг бишээ. Уул нь жил жилийн шинэ жил нэг л гоё уур амьсгалтай настртай, болдогсон. Баярлахаас илүү янз янзын бодол болоод л... 01-ны өдрөөсөө эхлээд лаг ухаарлын байдалтай энтэр хахаха. Өө, нээрээ он гараад хэсэг найзуудтайгаа гарлаа. Тэгээд 01-01-ны харанхуй шөнөөр суугаад буу халчихаар газар хайж явсаар байгаад 3-15 д гэрийнхээ нэг газар суугаад өглөө 5-45 -ийн үед юм болов уу даа гэртээ орж ирэв хэрэв жилийн эхний өдрөө яана түүн шигээ жил өнгөрдөг болч энэ жил жингээ гэртээ хонохгүй нь :P. Ямартай ч шинэ он гарлаа бүгдээрээ шинэ ондоо эрүүл саруул байж, аз жаргал, амжилт бүтээл дүүрэн байхыг хүсье дээ, хэхэ. Амны билгээс ашдын билгээ гэж...

Цэвэр агаар амьсгалахсан

Ээ, бурхан минь гадаа чинь одоо юу вээ... Хэдхэн км алхахын завдалгүй угаартаад унахаар болчихсон байна шд. Ойрын жилүүдэд нийслэл хот маань сэрүүнд утаан манан татаад байдаг болчихсыг хэн хүнгүй мэднэ байх. 2, 3 жилийн өмнө яагаад ч юм нээх юм боддоггүй байлаа. Гэтэл салхи багатай өдрөө УБ-ынхан маань "нүүрсжсэн", "ямар нэг хийн байдалтай материал" - тай агаараар амьсгалж, шөнө нь хотын хэсэг газраар машинтай явахад зам хэдхэн метрээс цааш харагдахгүй утаан мананд явдаг болж. Энэ утааны уршгаар эрүүл хүмүүс нь уушигны дефекцтэй болж, өвчтэйнх нь өвчин угжирсаар л... Ядаж байхад энэ утаан дунд Монгол улсын хүн амын тэн хагас нь, засаг захиргаа, улсынхаа хөдөлгөгч хүчээр яривал ихэнх хувь нь байжийдаг нь харамсалтай. Тэгээд энийгээ шийдэж чадахгүй байгаа нь бүүр арчаагүй гэлтэй. Дээхнэ үед тагнай цоорхой энтэр хүүхэд мэндлэхэд сүйд болдог байсан сүүлийн үед хүүхдүүд битүү бөгстэй, ходоодгүй, эрхтэн хүүхдүүд их төрж байгаа юм гэсэн. Энэ бас л нөгөө хортой хүнс, архи,...

Сайн уу, gantulgan.blogspot.com

Зээ, сайн байцгаана уу. Энэ муу блогоо тоос шороонд дараад алаад хаяцан байна шдээ, хөөрхий. Жил хагас гарангийн дараа хоёр дахь бичлэгээ хийжийнэ хэхэ. Нээх бахархаад байх юм юу байхав. Зарим хүмүүс "блог блог" гэчээд хэрнээ өөрөө ГОЛ гарчдаг өөдгүй гар энтэр гэж хэлжийнэ лээ. Тэр итгэлийг нуга хугалах шиг юм болж байна даа хэхэ (худлаа гэмшсийм шиг санаа алдав :P). Уучлаараааййй нөхдөө :D... Энэ хугацаанд зөндөө л юм боллоо. Ажиллаа, суруулиа төгслөө, янз янзын л агшнуудыг мэдэрлээ. Хүний амьдралын жил гарангийн хугацаа гэдэг бас баялаг түүхтэй өнгөрөх юм даа. Гэж бодлоо л доо, хэдэн бичлэгээрээ блогынхоо эхний бичлэгээс өнөө хүртлэх түүхээ тайлагнадиймуу гэж бодлоо. За тэгж бичих явцад олон сэдвүүдийн санаа орж ирнэ гэдэгт итгэлтэй байна. Хоёр дахь бичлэгээ үүгээр төгсгөе дөө :D

Блог блог блог...

Сайн байцгаана уу, өөрийн блогтоо анхны бичлэгээ нэмэх ийм нэгэн өдөр ингээд ирдгийм байжээ. Анх энэ блог гээчийн талаар Хосоогоос ( бодрол гэж сайтын тухай ярьж байсан байхаа) хоёр жил орчмын өмнө сонсож байсан санагджийна. Тэр үед сонсоод л өнгөрснөөс биш, яг ямар амттай, яадаг эд болохыг нь сайн ойлгож анзаараагүй явж. Өнгөрсөн семистерт манайд "Мэдээллийн системийн үндэс" гэж хичээлийг Интэк компанийн захирал хатагтай Л.Ариунаа багш орсон юм. Багш маань ясны IT-н салбарын хүн, эрч хүчтэй, гялалзсан эмэгтэй. Багш маань хичээлийн цаг дээрээ IT-н чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг зарим компанийн захирал, мэргэжилтнүүдийг авчирч уулзуулъя гэхэд бид ч дуртай байв. Хамгийн анхны зочин USI компанийн захирал ноён Буянцогтоо байлаа. Буянцогтоо захирал тэр үед бидэнд outsourcing (offshoring), "Дэлхий хавтгай болж байна" номын талаар болон web2.0, blog-н талаар товчхон ярьж өгсөн юм. Захирал өөрсдийн блог-ийн хаягийг өгч ( buyantsogtoo.blogspot.com , gobigobi.blogspot...

Popular posts from this blog

Блог блог блог...

Харз эмчилгээ, хобби ...

Нүд нээгдэж, жаахан ч гэсэн чих онгойв