Нүд нээгдэж, жаахан ч гэсэн чих онгойв

Ойрд энд нэг нийгмийн балай хар юмнаас өөр юм анзаарахгүй нүд сохроод, улс төрийн, засгийн дуфф шийдвэруудийг хараад хамаг ухаан санаа хар нүхэнд уначихсан байж байж нэг мэдсэн бүр сэтгэлээр унаад үхцэн явж байна. Дараах подкастуудыг сонсоорой (дэлгэрэнгүй ороод линк байгаа). Над шиг төөрч яваа бол энэ насны хугацааг дуусахад ямар байх бол гэдгээ бодож жаахан ухаан бодлоо цэгцлээрэй гэж уриалж байна.

2010.01.07 Баасан гараг - Тэмдэглэл

Шинэ оны мэнд!
Өнгөрсөн жил ёстой арай гэж жилийнхээ нормыг биелүүлсэн байна шд. 2хон бичлэг хэхэ.
Хаа хамаагүй бодлууд орж ирмой, тэднүүсийг тэмдэглэхээр орж ирсэн ажгуу.

Анх нухаж эсвэл амархан хэрнэ ээ цаг тулсан чухал ажил яагаад дандаа ийм балиар дарамттай байдаг байна аа. Яг тулаад хийхээр хийсээр байгаал болчдог, эсвэл сүн сан гээл суугаал ок болдог хэрнэ ээ. Наанаа юунд ингэж балиар дарамт болно вэ. Ер нь ажилдаа биш, хувь хүний психолог-доо л учир байх шиг байна. Сэтгэл зүй сайн байна аа гэдэг чинь "Эрүүл биед саруул ухаан" гэдгээс бол бие эрүүл сайхан байна ааа гэсэн үг. тэхээр ингэж дарамттай санагдаж бн аа гэдэг чинь physically доройтсоны шинж ажгуу. Энэ чинь тэхээр сүүлийн үед идэвхтэй хөдлөөгүйг хэлж баймой эдр.

Миний өмнөх post-уудыг хэрэндээ хичээж албархүү бичсийм шиг байгаамаа, за угаасаа бичихээр өгүүлбэр эдрээ найруулаад нээх монгол хэлний багш шиг болчдог хойно доо. би л лав тэгдийн. Згр l хэлэх гэсэн санаагаа цацаал, чулуудаал хэлчүүл болж байгаамшд тийма.
За байз өөр нэг санаа хэлэх гэсэн чинь юу байлаа даа... За санадаггүй ээ. Тэрийг орхиё.

Түрүүн сонин сонин болоод байсан чинь хол суугаа найзтайгаа сайхан буу халаад, ойр амьдардаг найзтайгаа смс бичсэн чинь л өндийгөөд ирэхиймаа. Хүн гэдэг сэтгэлийн амьтан ажгуу. Сэтгэл өег сайхан болчөөл суужийна.

Баасан гараг гэснээс "Happy new Friday!" гэсэн статус юуг илэрхийлжийнэ? Ийм статустай хэсэг байлаа. Гэтэл хэсэг нөхдүүд намайг донтой шоучин болж гэж үнэхээр боджээ. Нэг нь "Ганаа happy friday гээл аймар болцон байна лээ" гэцэн авчийсан, харсан хүн шиг л ккк. Гол нь энэ статус чинь friday-н маргааш бямба гараг байдаг гэдэг утга санаандаа юм, бямба гараг чинь амралтын өдөр гэжугаа. Харин ч яг баасан нь болохоор орой нь суугаад үлдчээд байдын, маргааш өглөө нь унтаж болох болохоор ажлыг нойроо хасан гамгүй хийж болдог болохоор тэр эдр (энэ шалтгаанд итгэвээ хэхэ, гэхдээ бас тэгж боджийсон үе байсөөн)
Одоо ч гэсэн ингээл Баасангийн орой блогийнхоо тоосыг гөвөөд суужийна да хө.

Харин нэг санаа байсын тэрийг яалтчгүй таг мартчлаа шүү, тэр яг баяр хөөрөөс үргээд алга болжээ. Жоохон low болоод серёзны болохоор хөөрхөн хөөрхөн бодол ороод ирнэ ээ гайгүй тэхээр нь орж ирэхээс.

Сүүлд нь хэлэхэд WELCOME 2011! зөндөө сайхан бэлэгтэй он болно оо энэ жил :D

Comments

  1. Блогтоо бичлэг оруулаа шив дээ. Хэ хэ. Блогийн бичлэг бие даалт, ажлын тайлан, илтгэл энэ тэр биш болохоор найруулж, хянаж яадаг юм бэ. Үргэлж хянаж, засаж, залруулдаг байж ядаж блогтоо ярианыхаа хэллэгээр шууд галиглаад биччихэж байхгүй юу. Ядаад л байхгүй юу гэдэг үгийг чинь байхкуу юу гээл сайхан товчилж, цаг хожийшд.

    ReplyDelete
  2. Aa harin tihh, ene nuhriig toosnoos ni guvdug boloh geed arai dachku l yawaad bhiim da. Bolno do bolno :D

    ReplyDelete
  3. Anonymous13/1/11 20:34

    Онооо засаачээ 2010-аасаа салахгүй

    ReplyDelete
  4. haha, tiim baina shd. za enuugeree l baijiig da

    ReplyDelete

Post a Comment

кооомэнт

Popular posts from this blog

Turiin dalbaa

Цэвэр агаар амьсгалахсан

Mongol hun