Нүд нээгдэж, жаахан ч гэсэн чих онгойв

Ойрд энд нэг нийгмийн балай хар юмнаас өөр юм анзаарахгүй нүд сохроод, улс төрийн, засгийн дуфф шийдвэруудийг хараад хамаг ухаан санаа хар нүхэнд уначихсан байж байж нэг мэдсэн бүр сэтгэлээр унаад үхцэн явж байна. Дараах подкастуудыг сонсоорой (дэлгэрэнгүй ороод линк байгаа). Над шиг төөрч яваа бол энэ насны хугацааг дуусахад ямар байх бол гэдгээ бодож жаахан ухаан бодлоо цэгцлээрэй гэж уриалж байна.

Тайлан ба бусад...

Зиа хө, өнгөрсөн долоо хоногийнхоо тайланг тавинаа. Яагаад ч юм нэг л настр муутай, эрч хүч багатай байна.

Эхлээд тайланга тавичихЪя.
- 20 хуудас орчуулга ( eng-> mon), + хамгаалалт
--> Энийг үнэндээ дуусгах нь битгий хэл олигтой явуулсангүй, уул нь орчуулгаа хийчихвэл, магистрийн англи хэлний дүн нам гарчих гээд байдаг... Гэхдээ яг суугаад бичье гэхээр нэг л явж өгөхгүй юм. Орой ажил, бэлтгэлийн дараа суух цаг гардаг болохоор ч тэрүү юм хийхээс дургүй хүрээд байдым шиг байгаам, гэхдээ унасан бөхөд шалтаг мундахгүй гэдэг байхаа.

- 2 програм дуусгах, (нэгийг нь арай дэндүү удаасандаа санаа зовчлоо хэхэ)
--> Ажил дээр хийгдэж байгаа програм бараг дуусцан шүү, харин дээр нь нэмэлт юмнууд хийхээр болсон, тэрийг (тэр нь өгөгдлөөс хамааруулан диаграм зурдаг хэсэг байгаа юм) дуусчихад өгөгдөл оруулаад тестлээд эхлэх юм.

Харин нөгөө програмыг бол одоо тайлангийн хэсэг + өгөгдөл оруулдаг хэсэг этрийг нэмж өнгө оруулах хэрэгтэй байгаа юм. Өнгөрсөн долоо хоногт түүн дээр 2 орой л суусан байх, уул нь дуусгаад өгчихвөл... би ч хүнийг том алж байнаа, дээр үед авсан юм.

Миний бодлоор бүтэн програм хийнэ гэдгийг нэлээн том ажил гэсэн ойлголт байдаг юм. Эхлээд нэг хагас дуту юм гараас гарна, захиалагч тэрэнд дээр нэмж саналууд хэлнэ, тэгж тэгж нэг юм өнгө зүс нь таалгдана, дараа нь жинхэнэ өгөгдөл дээр шалгалт хийнэ, алдаа гарвал дахиад засна, нэг бичээд огт алдаагүй хийгдэнэ гэдэг зүйл бол миний толгойд лав багтдаггүй. За тэгээд манай мэргэжлийн хүмүүс ПХ хөгжүүлэх амьдралын циклийг бүгд мэдэх байлгүй дээ.
Бас дээр нь ядахад би гараас нь юм гартлаа уддаг нөхөр шүү. Энийгээ заснаа засна. Ер нь л удаан нь л лав үнэн.

- 1, 4 дэх-д шалгалт (ажлын дараа цаг нь таараасай)
1дэхийн шалгалтад ороод хэрэггүй гэсэн, 4дэхийхдээ харин орчихсон, ер нь давгүй шүү. Багаасаа уралдаант шалгалт (олимпиад) этр их ороосоор байгаад хаа очиж шалгалт өгөөд сурчихсым шиг байгаам. Энэ гэхдээ ямар шалгалтад ороод бут авдаг гэсэн үг биш шүү, цаг ашиглалат энэ тэрээрээ л гэсэн үг.

- 3,4,5 - орой нь бэлтгэл
-->Энэ бэлтгэл Эскрима-ийн үзүүлэх тоглолтын бэлтгэл байсан юм. Харин тэр тоглолт болох өдөр нь хойшлоод ганцхан лхагва гарагийн бэлтгэл нь л орсон.

Одоо өглөө 8с бэлтгэл хийнэ гээд, ах өглөө унтаад шууд ажилруугаа ирж баг алаад байгаа. Би нээрээ багийн алуур юмаа хаха.

- 3,5 - т бас өөр нэг бэлтгэл
-->Энд ч харин бахархалтай нь аргагүй очиж байгаа шүү. Удаан ороогүй аикидо-гийн бэлтгэл орж эхэлсэн юм. Гое зааланд орох бол бас л урамтайм байна лээ шүү. Одоо өшөө олуулаа хичээллэдэг болуул ч мөн сайхнаа. Заал нь гимнастикийн заал болохоор дэвжээ нь унахад урамтай зөөлхөн, бас талбай томтой, авирдаг олс, турник этртэй, ер нь гоёоо гоё.

- хагас сайнд Рейкийн холбооны чуулган дээр очиж зүсээ харуулна
--> Өмнө бичсэнчлэн эскримийн үзүүлэх тоглолтыг уул нь энэ өдөр үзүүлэх байсым, харамсалтай цаад заалаа зохион байгуулах газарынх нь хүн гадагшаа явчихсан. Тэгээд нь түрдээ бүтэхгүй болоод хойшилсон л доо.

- хагас сайн гэхэд өөрт маш чухал материал бэлдэж дуусгаад хүмүүсээр хянуулах ёстой байдаг
--> бас л хойшилсон. Энэ хагас сайнд хянуулахаар хүнтэй уулзаад тохирчихсон. Харин энэхүү Бямба гарагт ажлынхантайгаа заал авч, хөлийнхөө булчинг зангилартал сагс тоглосон. Өмнөх хэдэн өдрийн бэлтгэлээр бас овоо хөдөлснийг ч хэлэх үү, гэртээ хамаг бие буларцан амьтан очоод шууд нам яваваа гэж.

Нэг иймэрхүү л долоо хоног өнгөрлөө дөө. Энэ долоо хоногийн төлөвлөгөөнд өмнө төлөвлөсөн байсан ихэнх ажлууд урсаад л ороод ирлээ. Одоо эхнээс нь бас эднүүстэйгээ зодолдоод л дуусгадаг байхдаа.

Ер нь би өөрийнхөө нэг муу занг мэдээд байгаам, ажлыг бол ер нь хойшлуулчих гээд байдаг хандлагатай, + УДААН!!!! + шууд эхэлдэггүй бодооол бодоол яваад байдаг. Тэгж тэгж нэг юм эхэлдэг. Энэ зан маань блог хөтлөх дээр ч гэсэн харагдсан л даа, хэхэ. ямар сайндаа жилдээ нэг пост гэдэг норм хүртэл тогтож байхав дэ. Бас бодож бодож нэг л их гоё юм гаргана гэсэн практик-бус хандлагатайм байна, хэхэ, энэ бол нээх юм хийдэггүйтэй холбоотой байх.

Одоогийн байдлаар бол өөрийгөө ингэж л дүгнэж байна даа.

Би уул нь ажил дээрээ байгаа хүн шдэ, харин ингээл сайхан блоггэр-доол суужийдаг хэхэ. Ингэхэд бас учир бий... :P
Өнөөдөр ирээд яагаад ч юм нэг л настргүй, юм хийх сэдэл төрж өгөхгүй байсийм, бас цаг мангар удаан өнгөрөөл... Хүсэл эрмэлзлэлээр овоолзож байдаг дотор минь нэг л хоосон оргиод, цаанаа юунд ч юм нэг зүйлд гунигласан болтойм. Харин ингээд сайхан бичсэн чинь овоо болчлоо.

+ Бодоод байхнээ би амьдралдаа "Үнэнээр явбал үхэр тэргээр туулай гүйцнэ" гэдэг үгийг мөрдлөгө болгож явдгаа мэдсэн шүү.
Зиа зиа энэ удаагийнхаа бичлэгийг ингээд өндөрлөе дөө. Цаг ч талийж өгсөн байна.

Comments

  1. Програм буцаах муцаахыг бол эхнээс тохирчих хэрэгтэй шдээ. Software Develpment Life Cycle аа чи өөрөө тэгж сонгоод байгаам чинь :p.
    Нэг хийж дуусгаал бандан тас. Өөрчлөлт оруулвал дахиад мөнгөө төл гээл сууж байхгүй юу :p

    ReplyDelete
  2. *Development
    Нээрээ нөгөө писи дэлгэцгүй ч гэсэн эндээс авснаас ямар ч л байсан ашигтай байхаар байналээ шүү.
    Ер нь тэгээд нөүтбүүк авчихсан нь бараг дээрдээ :P

    ReplyDelete
  3. Chi ikh bodoj bgaad neg hiideg gedeg n unen ym shig bna aa. Bi bas jildee neg bichlegtei geed bodoj suulaa hehe :). Gehdee suuliin uyd ikh idehjsen ym shig bna. Amjilt.

    ReplyDelete

Post a Comment

кооомэнт

Popular posts from this blog

Turiin dalbaa

Цэвэр агаар амьсгалахсан

Mongol hun