Нүд нээгдэж, жаахан ч гэсэн чих онгойв

Ойрд энд нэг нийгмийн балай хар юмнаас өөр юм анзаарахгүй нүд сохроод, улс төрийн, засгийн дуфф шийдвэруудийг хараад хамаг ухаан санаа хар нүхэнд уначихсан байж байж нэг мэдсэн бүр сэтгэлээр унаад үхцэн явж байна. Дараах подкастуудыг сонсоорой (дэлгэрэнгүй ороод линк байгаа). Над шиг төөрч яваа бол энэ насны хугацааг дуусахад ямар байх бол гэдгээ бодож жаахан ухаан бодлоо цэгцлээрэй гэж уриалж байна.

Бараг хар нүх...

Хар нүх - орчлонгийн бүх л зүйлийг өөртөө татаж, шингээдэг биет, биет гэхэд юу юм нэг тийм зүйл. Бүр гэрэл хүртэл мурийж очоож шингэчихдэг зүйл... Товчоор бол юу гаргадаггүй... аваал... оруулаал байдаг...

Чухам шинжлэх ухаан бичих нь гэж бодож байна уу. Үгүй л дээ, өөрийнхөө тухай нэг иймэрхүү зүйрлэл бодогдоод байдаг байсым, тэр тухай л...

Учир юунд вэ гэхээр би гэдэг хүн бараг хар нүх шиг санагдаад байгаад байгаа юм. Дунд сургуулийн 10 жил + Их сургуулийн 4 жил - ийн хугацаанд үргэлж л толгойруугаа хийсээр л ирсэн (тийм сүрхий биш ч гэсэн хэрэндээ л хийсэн байх). Харин орсон юмныхаа хэрэгийг яаж гаргаж, гараасаа юу гаргаж байнаа гэхээр. Бараг юу ч байхгүй... Ороол байдаг, болсон болоогүй аваал байдаг ч, гаргаад хэрэгтэй юм болгосон нь бараг үгүй юм шиг санагдах юм. Хүмүүсийн нүдэнд яаж харагддагаа мэдэхгүй ч надад л лав тэгж санагдаад байдым. (бас тийм сайх аваад оруулаад, залгиад байдымуу гэхээр бас бишээ, гэхдээ л аваал байдаг... ). Ингээд бодохоор хар нүхэрхүү ч юм шиг.

Бас би оюутан байхдаа сурч авсан нэг зүйл нь нет-с овоо юм хайж сурсийм шиг байгаам. Мэргэжлийнхээ номнуудыг лаб болгон дээр л хайгаад суудаг байлаа. Тэр эрчиндээ овоо хэдэн eBook цуглуулсан л даа. (одоогоор давхардаад 25GB орчим байдаг байх, зарим хүмүүсийн хувьд инээдтэй жоохон тоо байж болох л доо). Яг л шаазгай шиг цуглуулаал байсан, гэтэл энэ номнуудыг би бүгдий нь уншдаг уу гэвэл үгүй ээ. Тэр бүү хэл нэгийг нь бүтэн гүйлгэсэн үү гэвэл бас л үгүй. Цуглуулгаа зүгээр л хадгалдаг юм шиг байгаа юм, уншиж хэргийг нь гаргахгүйм байж юугаа ч хийж цуглуулдын. Хар нүхэрхүү...

Зиа зиа товчхондоо бол нэг иймэрхүү. Энийг бичсэн чинь тийм биш ч юм шиг санагдчлаа.

Comments

  1. Олсон номоо надад өгсий шд ккк
    Нээрээ ирээд үзсэн чинь физикийн номнууд нь алдаа заагаад задрахгүй байна лээ

    ReplyDelete
  2. Тэр өнөөх zip-тэй холбоотойм биш биз хэхэ. Бүгд болж байх ёстой доо :D

    ReplyDelete
  3. Anonymous28/4/09 12:50

    har nuh shig bish l yum bna shde. tsoomood nomoo ugsiimbol... awahiig meddeg bas ogohiig meddeg l yun bna

    ReplyDelete
  4. Goy post bna. Keep posting man. i'll be reader all the time!!

    ReplyDelete
  5. Ene har nuh gej JChHNPaagiig heleed baina uu

    ReplyDelete

Post a Comment

кооомэнт

Popular posts from this blog

Turiin dalbaa

Цэвэр агаар амьсгалахсан

Mongol hun