Нүд нээгдэж, жаахан ч гэсэн чих онгойв

Ойрд энд нэг нийгмийн балай хар юмнаас өөр юм анзаарахгүй нүд сохроод, улс төрийн, засгийн дуфф шийдвэруудийг хараад хамаг ухаан санаа хар нүхэнд уначихсан байж байж нэг мэдсэн бүр сэтгэлээр унаад үхцэн явж байна. Дараах подкастуудыг сонсоорой (дэлгэрэнгүй ороод линк байгаа). Над шиг төөрч яваа бол энэ насны хугацааг дуусахад ямар байх бол гэдгээ бодож жаахан ухаан бодлоо цэгцлээрэй гэж уриалж байна.

Цагаан сар

Сайн байцгаана уу, бүгд сар шинэдээ сайхан шинэлж, Даага далантай, бяруу булчинтай, төлөг сүүлтэй, онд мэнд тарган орж сайхан хаваржиж байна уу? Айл их хэсч алт мөнгө их цуглуулав уу? хэхэ, зөндөө л биз дээ.
Цагаан сарын талаар янз янзын бодолтой хүмүүс байнаа. Дэндүү их зарлага гардаг, ер нь тэмдэглээд дэмий гэх нэгэн байхад, дэмждэг нэгэн бас байх. Бараг хийдэггүй, ёслоод өнгөрдөг хүмүүс байхад жинхэнэ найр баярын хэмжээнд хийдэг хүмүүс ч байх юм. Миний харахын ихэнх айлууд цагаан сар хийдэг юм шиг санагддын.
Би хувьдаа бол цагаан сарыг тэмдэглээд хийхийг дэмждэг нэгэн. Зарлага их гардаг, ажил ихтэй гэдэгтэй санал нийлдэг ч гэсэн түүнээсээ илүү ихийг өгдөг баяр гэж боддог.
Хорваагийн амьдралын аль бүхнийг зоосны нүхээр харахав дээ. Энэ баяраар л нэг юм садан төрлийнхөө хамаатнуудтайгаа уулзана. Жил ирэх тусам настайчуул нь өвгөрөөд, ах, эгч нарын гэр бүл өнөр болж, манийн үеийнхэн хөгширч, дүү нар том болж буйг мэдэрдэг. Энд хамгийн гол зүйл нь садан төрлийнхнөө мартчихгүйхан шиг ядаж жилдээ нэг уулзуулаад байдаг нь байгаа юм. Хэрэв тэгж уулзалддаггүй бол энд тэнд таараад танихгүй юм болно л доо. Энэ жилийн цагаан сараар л гэхэд ахынхаа 2 бандийг хараад эхлээд бараг таниагүй шд, яасан ч том болсийн. Маниас том том залуучууд болцон, харахад бөх шиг л юмнууд хаха. Хараад сүрдэх шиг ч, таниагүй бол ахаа гээд дуудчмаар залуучууд болсон байх юм, ганцхан жилийн дотор хэхэ.
За тэгээд цагаан сараас бусад үеэр бол уулзана гэж бараг байхгүй шдээ.

Аа нээрээ тийм өнөөдөр их сонин тохиолдолтой учирлаа. Өнөөдөр ээжийн маань авга ах гээд өвөөгийнд очвоо ээж бид хоёр. Ээж яриал байдаг байсын. Өмнө 1, 2 удаа таарч байснаас биш би бараг мэдэхгүй. Тэгээд очоод зургийн цомгий нь үзжийсан таньдаг 2 охин байнаа. Нэг нь манай сургуульд сурдаг зүс мэдэх нэг охин байсан. Нэг нь бүүр манай аавын талын үеэлийн маань найз охин нь. Өө зааза, нөгөө багаас хамт тоглож өссөн үеэлийн маань найз охин миний цусан төрлийн хамаатан болж таарсан. Шууд айх ч шиг юм боллоо. Ургийн бичиг хөтөлмөөр юм байна ч гэж ч бодогдсон. Ээ нөхдүүд минь хүн амьтантай танилцаад, найзалж нөхөрлүүл ичиж зоволгүй удам судрыг нь асууж байгаарай, тэхгүй бол нэг цусан төрлийнхөө хүнтэй учир ургуулцан явжийх бол энүүхэнд болсон үе байна шд.
Ер нь тэгээд дээхнэ үед хөтөлдөг байсан (одоо зарим айлууд хөтөлдөг байх) ургийн бичгийг нийтээр хөтөлсөн нь дээр юм шиг байгаам. Энийг бүүр хөтлөх ёстой болгосондоо ч яахав дээ. Одоо бол заавал нэг цаасан дээр сужрилдуулаад зураад байна гэх биш. Технологи хөгжсөн үед бол интернет-д суурилсан ургийн бичиг байж яагаад болохгүй гэж. Хэхэ, за нөгөөдөх чинь одоо жинхэнэ сэдвээсээ хадуурах тийшээ явжийна хэхэ.
Бас нөгөө талаасаа Цагаан сар маань монголчуудын дархлааг бэхжүүлдэг баяр байгаам (мэдээж миний бодлоор шүү дээ). Өөр бусад lunar new year-г тэмдэглэдэг орнуудад яадгийг мэдэхгүй ч яг манайхан шиг төрөл төрөгсдөөрөө цуглаад, амны билигтэй сайхан үг хэлэлцэж, сайхан сэтгэлээр зочид гийчдээ хүлээж авдаг ч юм уу үгүй ч юм уу. Тэхээр цагаан сарыг тэмдэглэдэг монголчуудын заншил, соёл аль хэдийн бүрэлдчихсэн, тэр нь бусдаас ялгарах онцлог, ганцхан монголд байдаг зүйл гэж ойлгоод байгаам. Тийм болохоор энэ баяр Монголчуудын соёл шингэсэн, бидний өөрсдийн маань дархлаа болдог баяр болоод байгаам.
Бас дээрээс нь тэр их зарлага гээд байдаг идээ ундааг зочиддоо зориулж сэтгэл гарган бэлдээд, ирсэн гийчний гарыг цайлгаж, сэтгэлийг засч бэлэг сэлт өгдөг нь бас их гоё сэтгэл шингэсэн, хүнийг дан ходоодоор нь бус сэтгэлээр байжуулдаг санагддын хэхэ.
Хэдийгээр бэлтгэл ажил энтэр гээл зөндөө юм болоод, зочдын хөлд ядартлаа даруулдаг ч гэсэн ийм болохоор би цагаан сард дуртай байдым байна хэхэ.
Цагаан сар ёстой гоё баяр :D хихихи. Харин таны хувьд?

(Нөгөө жилд нэг post гэдэг дүрмээрээ өөрийн эрхгүй явдаг гэнээ хэхэ. Нарны тооллоор шинэ он гарахад нэг бичлэг нэмсэн. Одоо сарны тооллоор шинэ он гарсны дараа удаах бичлэгээ үлдээж байна :P

Олигтой найруулан бичиж чаддгүйм болохоор агуулгын алдаатай зүйлс гарсан байж магадгүй шүү хэхэ)

Comments

  1. Би бас ургийн бичиг хөтлөх санаатай, дизайн бодоод байгаа. Хамаатан садан гээд тоолбол хүнд чинь хэдэн зуун юм байдийн байналээ. Бүгдий нь тогтоож мэдэх ч бас хаашаа юм. Цусан төрлийнхнийгөө ялгаад мэдчих хэрэгтэй юм шиг байгаан.

    ReplyDelete
  2. ~mootsoo:
    Цусан төрлийнхөн нь бас мангар олон юм билээ, хаха. Ургийн бичиг хөтөлсөн нь дээр хэхэ.

    ~Mendee黒川:
    баярлалаа :D

    ReplyDelete
  3. harin tiimee. bi bol gudamjind taarsan zarim hamaatnaa medehgui l ongorch baigaa gedegtee buren itgeltei baina ...

    ReplyDelete
  4. Anonymous4/3/09 02:28

    тэст анонимоус

    ReplyDelete
  5. Anonymous4/3/09 02:28

    kuuul knii chi chadjee!toosoo guvjee!hehehe.

    ReplyDelete
  6. Бурхан минь намайг бичцэн байшд. Хэ хэ. Үеэл нь би байгаамдаа. Ха ха.

    ReplyDelete

Post a Comment

кооомэнт

Popular posts from this blog

Turiin dalbaa

Цэвэр агаар амьсгалахсан

Mongol hun