2009-01-02

Шинэ оны мэнд

Шинэ жилийн мэнд.
2009 он гарлаа шүү.
Энэ цаг хугацаа гэж нээрээ хурдан ч өнгөрөх юмдаа. 2010 хүртэл ч хол байна даа гэж боддог байсан бол одоо ганцхан жил үлдчихэж. Зарим нэг муу амтнуудын яриагаар бол 2012 онд дэлхий сүйрэхийн гэсэн тэрүүгээр болдог бол 3 жил амьдрах л үлдэх шив дээ хэхэ, заза муу ёр байгаа даа хаха.

Энэ жилийн шинэ жил нэг бишээ. Уул нь жил жилийн шинэ жил нэг л гоё уур амьсгалтай настртай, болдогсон. Баярлахаас илүү янз янзын бодол болоод л... 01-ны өдрөөсөө эхлээд лаг ухаарлын байдалтай энтэр хахаха.

Өө, нээрээ он гараад хэсэг найзуудтайгаа гарлаа. Тэгээд 01-01-ны харанхуй шөнөөр суугаад буу халчихаар газар хайж явсаар байгаад 3-15 д гэрийнхээ нэг газар суугаад өглөө 5-45 -ийн үед юм болов уу даа гэртээ орж ирэв хэрэв жилийн эхний өдрөө яана түүн шигээ жил өнгөрдөг болч энэ жил жингээ гэртээ хонохгүй нь :P.

Ямартай ч шинэ он гарлаа бүгдээрээ шинэ ондоо эрүүл саруул байж, аз жаргал, амжилт бүтээл дүүрэн байхыг хүсье дээ, хэхэ. Амны билгээс ашдын билгээ гэж...

Read more...