Posts

Showing posts from December, 2008

Нүд нээгдэж, жаахан ч гэсэн чих онгойв

Ойрд энд нэг нийгмийн балай хар юмнаас өөр юм анзаарахгүй нүд сохроод, улс төрийн, засгийн дуфф шийдвэруудийг хараад хамаг ухаан санаа хар нүхэнд уначихсан байж байж нэг мэдсэн бүр сэтгэлээр унаад үхцэн явж байна. Дараах подкастуудыг сонсоорой (дэлгэрэнгүй ороод линк байгаа). Над шиг төөрч яваа бол энэ насны хугацааг дуусахад ямар байх бол гэдгээ бодож жаахан ухаан бодлоо цэгцлээрэй гэж уриалж байна.

Цэвэр агаар амьсгалахсан

Ээ, бурхан минь гадаа чинь одоо юу вээ... Хэдхэн км алхахын завдалгүй угаартаад унахаар болчихсон байна шд. Ойрын жилүүдэд нийслэл хот маань сэрүүнд утаан манан татаад байдаг болчихсыг хэн хүнгүй мэднэ байх. 2, 3 жилийн өмнө яагаад ч юм нээх юм боддоггүй байлаа. Гэтэл салхи багатай өдрөө УБ-ынхан маань "нүүрсжсэн", "ямар нэг хийн байдалтай материал" - тай агаараар амьсгалж, шөнө нь хотын хэсэг газраар машинтай явахад зам хэдхэн метрээс цааш харагдахгүй утаан мананд явдаг болж. Энэ утааны уршгаар эрүүл хүмүүс нь уушигны дефекцтэй болж, өвчтэйнх нь өвчин угжирсаар л... Ядаж байхад энэ утаан дунд Монгол улсын хүн амын тэн хагас нь, засаг захиргаа, улсынхаа хөдөлгөгч хүчээр яривал ихэнх хувь нь байжийдаг нь харамсалтай. Тэгээд энийгээ шийдэж чадахгүй байгаа нь бүүр арчаагүй гэлтэй. Дээхнэ үед тагнай цоорхой энтэр хүүхэд мэндлэхэд сүйд болдог байсан сүүлийн үед хүүхдүүд битүү бөгстэй, ходоодгүй, эрхтэн хүүхдүүд их төрж байгаа юм гэсэн. Энэ бас л нөгөө хортой хүнс, архи,

Сайн уу, gantulgan.blogspot.com

Зээ, сайн байцгаана уу. Энэ муу блогоо тоос шороонд дараад алаад хаяцан байна шдээ, хөөрхий. Жил хагас гарангийн дараа хоёр дахь бичлэгээ хийжийнэ хэхэ. Нээх бахархаад байх юм юу байхав. Зарим хүмүүс "блог блог" гэчээд хэрнээ өөрөө ГОЛ гарчдаг өөдгүй гар энтэр гэж хэлжийнэ лээ. Тэр итгэлийг нуга хугалах шиг юм болж байна даа хэхэ (худлаа гэмшсийм шиг санаа алдав :P). Уучлаараааййй нөхдөө :D... Энэ хугацаанд зөндөө л юм боллоо. Ажиллаа, суруулиа төгслөө, янз янзын л агшнуудыг мэдэрлээ. Хүний амьдралын жил гарангийн хугацаа гэдэг бас баялаг түүхтэй өнгөрөх юм даа. Гэж бодлоо л доо, хэдэн бичлэгээрээ блогынхоо эхний бичлэгээс өнөө хүртлэх түүхээ тайлагнадиймуу гэж бодлоо. За тэгж бичих явцад олон сэдвүүдийн санаа орж ирнэ гэдэгт итгэлтэй байна. Хоёр дахь бичлэгээ үүгээр төгсгөе дөө :D

Popular posts from this blog

Turiin dalbaa

Цэвэр агаар амьсгалахсан

Mongol hun