Нүд нээгдэж, жаахан ч гэсэн чих онгойв

Ойрд энд нэг нийгмийн балай хар юмнаас өөр юм анзаарахгүй нүд сохроод, улс төрийн, засгийн дуфф шийдвэруудийг хараад хамаг ухаан санаа хар нүхэнд уначихсан байж байж нэг мэдсэн бүр сэтгэлээр унаад үхцэн явж байна. Дараах подкастуудыг сонсоорой (дэлгэрэнгүй ороод линк байгаа). Над шиг төөрч яваа бол энэ насны хугацааг дуусахад ямар байх бол гэдгээ бодож жаахан ухаан бодлоо цэгцлээрэй гэж уриалж байна.

2016! ямар хурдан байна аа

Он гараад аль хэдийн 3н сар гарчихаж. Гадаа дулаараад, өдөр уртсаад сайхан л байна. Хожуу ч гэсэн хуучин оны дүнэлт шинэ оны зорилтуудаа бичсэн нь дээр санагдаад ороод ирлээ.
2015 он
Өмнө бичсэн жагсаалтын дагуу хариулахад:
- Компани санхүүгийн хувьд бүрэн дүүрэн тогтворжиж амжсангүй. Хямралаасаа ч болсон уу, миний овсгоогүйгээсээ ч тэр үү, ер нь гүрийлтийн байдалтай хэвээр буй.
- За юун хүн цалинжуулах, нэг төсөл дээр тусалсан залууд өглөгтэй явж байгаа
- Тухайн үед явж байсан 2 бүтээгдэхүүн дууссан, түүнээс гадна яг дууссан 1 л бүтээл байгаа юм байна, жижиг сажиг ажил 2,3 байгаа байх.
- Хиймэл дагуул ер нь боломжтой юм билээ, гэхдээ жоохон бодитой харвал хэдэн жилийн дараа л гэхээс, 10000$ илүүчилдэг болчихвол ч асуудалгүй л юм билээ. Энэ бол сэтгэлийн хөөрөл байжээ
- Аикидо ч ёстой ярьсаар байгаад л таарлаа, одоо ч гэсэн ярьсан хэвээр. Ондоо багтаж 3,4 н удаа л бэлтгэл хийсэм байх
- Морин хуур яалаа байз, санадаггүй ээ. 16 оны цагаан сараар лав үргээгээгүй. 15 онд яаснаа санадаггүй ээ.
- Юун хөөмий
- Зааланд харин ч нэг тогтмол тоглосон доо, фитнес дасгал ч овоо хийсэн. усанд харин тогтмол сэлээгүй ээ.
- 2догч орлогын эх үүсвэртэй болоогүй
- Компанийн гадагш хандсан үйл ажиллагааг эхлүүлэх гэж үзсэн, ямар ч байсан сураггүл биш АНУ-руу холбоотой хэвээр байгаа
- Нар салхи үздэг оффист орсоон орсон
- ITPEC-н шалгалт өгөөгүй
- Бясалгал тогтмол хийгээгүй, бүүр хааяа ховорхон л
- Номын орчуулга бодол санаа төдий л явна.
Бүгдийг нь базахад 2015 он туршлага арвинтай жил өнгөрлөө. Борлуулалт сайн хийгээгүй ч төслүүс явах технологийн шийдэл зэрэг юмнууд тогтсон. Найдвартай гэсэн хүмүүс найдваргүй байж болдгийг үзлээ. Хэмжээгээ мэдэхгүй дарга мэт дээрээс загнадаг, өөрийнхөө ажлыг хийж чадахгүй алга болж төсөл нураадаг юм байна. Гэрээгээ сайн хийхгүй бол хаданд хавчуулагдсан халиуны зулзага болдгийг, танилаар дамжуулж хөгийн гартай хийсэн ажил наашаа ч үгүй цаашаа ч үгүй гацдгийг үзлээ үзлээ. Бас хамгийн их нервтсэн жил болсон байх. Ганц бүтсэн юм нь найз охинтойгоо учирсан л байна. Сэлэмдэж эхэлсэн юм байна.
Ер нь зорилтуудаа биелүүлээгүй жил өнгөрчээ.

Энэ жилийн зорилгод ихэнх нь хэвэндээ үлдэх юм шиг байна.

2016 он
- Өөрсдийнхөө сайтуудыг хийх, ЦУ, Т, YB ба LJN
- Ярилцаж байгаа төслүүдээ явуулах, эхний хагаст ямарч байсан 2 ажил байгаа
- Зун эсхүл намар хөдөө явж салхинд гарах
- Сагс тоглох болон бэлтгэл тогтмол хийх
- Санхүүгийн байдлаа сайжруулах
- Өрнүүдээ аль болох дарах
- Номын орчуулгын ажил эхлэх
- Компанийн гадагш хандсан ажил эхлүүлэхийг эрмэлзэх
- Бүжиг, хөгжим эсхүл хөөмийн гэх мэт урлагийн нэгт суралцах
- 5н ном унших
- Чадвал тусдаа гарах
Нээх агаарын зорилт тавихгүйг хичээлээ. 2016 оны аялал өгөөжтэй байх болтугай :D

Comments

Popular posts from this blog

Turiin dalbaa

Цэвэр агаар амьсгалахсан

Mongol hun