2015-01-04

Шинэ оны мэнд! #2015

Өнгөрсөн жил нэг ч нийтлэл оруулалгүйгээр өнжжээ. Энэ нийтлэлд өнгөрсөн жил ийн тайланг чадах хэмжээгээрээ багтаана аа. Мөн шинэ оны зорилтынхоо талаар одоо бодож буй зүйлсээ тэмдэглэн үлдээхэээр орж ирэв.
2014 он
Он цагийн дараалаар санаж байгаагаараа бичвэл
- Сургуулийнхаа зээлийг төлж дуусгав, цалин бүтнээрээ дансанд орж ирэхэд баяжсан мэт сэтгэгдэл төрөв :p
- АНУ-ын Калифорни, Уашинтон мужуудаар цагаан сар тааруулж аялав, сургууль нэгт найзуудаараа болон удаан уулзаагүй ах нартайгаа болон тэднийхээ гэр бүлийнхэнтэй уулзацгаав.
- Ажлын даатгалтай үеийн боломжоо ашиглан нэг эмчилгээ эхлүүлээд 3н сар нусаа хацартаа наасны эцэст амжилттай дуусгасан. Одоо хэрнэ хяналтын үедээ байгаа ба дахих боломж 1-2%ийн магадлалтай гэхээр бараг л амжилттай явж байгаа гэсэн үг. Энэ тарлийн эмчилгээ дэлхийд тухайн үед бүрэн шийдэгдээгүй байсан ба 2013 оны 12 сард АНУд баталгдсан эмийн ачаар нэлээн өндөр хувьтай эдгээдэг болсон үе таарсан нь маш азтай тохиол байлаа. Ер нь эмчлэгдэхийн тулд хэдэн жил хүлээх байсан зүйлээ өнгөрсөн онд золоор амжуулсан нь амьдралын маань чухал үйл явдлуудын нэг байв.
- Сургуулиа төгслөө, анх гадагшаа явах гэж бараг л өдрийн бодол шөнийн зүүд болсоор 2011 онд анх хилийн дээсийг Япон улсруу давжээ. Тэр үед мастерт ороход ахиад нэг жил хүлээх хэрэгтэл болсон ба миний тэвчээр хүрээгүй тул АНУ-руу мастерийн хөтөлбөрт явсан юм. Сургуулийн тухай өмнөх постуудад халит дурдсан тул уншсан бол бараг л мэдэж байгаа даа, Maharishi University of Management. 9н сарыг кампус дээрээ өнгөрөөж, 15н сар АНУын зах зээлд програмын инженерээр ажилласны дараа сургуулиас авсан зээлээ төлж, мөн 1 хичээлийг кампуст байхдаа шахаж үзсэн маань хугацаанаасаа эрт төгсөн боломжийг олгосон юм. Манай сургуулиар АНУд ирсэн оюүтнууд барагтай бол буцдаггүй ба АНУ-д ажлын байртай, хөөрхөн орлоготой (дундаж америк хүнээс дээгүүр) болдогтой холбоотой. Миний тохиолдолд би анх ирэхдээ нутаг буцах зорилготой ирсэн ба манай сургуулийн Монгол залуучууд "худлаа даа, за яахав цаг нь ирэхээр яахыг нь харж л байя" гэдэг байлаа.
Аа тийм төгсөлт дээр маань багадаа киног нь үзэж дуурайж, мангартаж, алиатдаг байсан Жим Кэрри ирж төгсөлтийн яриа хийсэн нь үнэхээр сайхан болсон. Тэр хүн нэг хэсэг л миний role model байлаа шүү дээ. Сургуулийн маань захирал Беван Моррис "Хөөе, Жим би чамд нэг Монгол оюутнаа танилцуулъя" гээд уулзуулдаг нь бүр янзтай байсан шүү. За гол юмруугаа оръё.
- Анн Арборын оюутнуудын хамт Ниагара хүрхрээ орох аялал хийв, мөн л хүний нэг насандаа заавал очиж үзэх ёстой газар байна лээ. Ер нь төгсөлтийн орчим 1600mile буюу 2500км гаран замыг өөрөө машинаа барин явжээ. Ер нь аялалыг хэрэндээ сайн хийсэн жил байжээ.
- Нутаг буцав. 2014 оны 6-р сар. Аялахад сайхан аялж явж явж байгаад гэртээ ирэх бүр сайхан эдр гээд бясалгал анх заалгахад хэлж байсан үгс бодогдож эдр. Одоо ийшээ явна, тийшээ явна гээд хэсэгтээ үсчээд байхааргүй болоод ирэв.
- Ажил хайсангүй. Харин он удаан жил өөрөө юм эхэлж самарна аа гэснээрээ нэг юм эхлүүлээд авлаа. Одоо гол нь тасарчихгүйхэн шиг явж л байна.
- Аикидо - Япон, АНУд байхад ер нь тасалсангүй, Анн Арборт (АНУ, Мичиган мужийн хот) нэлээн тууштай явлаа, зэрэг ахиулаагүй ч бараг 4,5 семинарт оров, Биранкаи стилийн аикидо нэлээн нухсан. Харин буцаж ирээд хийлгүй байсаар хугацааг баржээ. Одоо хэрнэ дожо хичээллүүлэх заал хайсаар байна, уг нь багштайгаа яриад л байгаам.

Би нэг талаар маш их азтай явсаар ирсэн, сайхан сэтгэлт хүмүүсийн тус үргэлж тус дэмээр дажгүй болоод ирсэн болохоор азтай гэж бодохоос өөр аргагүй. Сургууль дээр байсан залуус нийтэч, тусч, сургуульдаа нэр хүндтэй Монголчууд байсан, дараа ирсэн залуус ч тэр нэрийг бататгасан мундаг залуус ирсэн, сургууль орчмын Америкуудтай аикидогоор дамжуулан нэлээн зузаан нөхөрлөсөн (өвөө нар голдуу) тэд кампуст байх хугацаанд боломжоороо тусламж дэмжлэг үзүүлсэн, ажиллахаар очсон газрын Монголчууд (http://www.mco-michigan.org/) үнэхээр сайхан хүмүүс байлаа. Тэнд мөн л сайхан аикидочин Америк найзуудтай болов.

Зиа ер нь бол онд тавьсан зорилтууд бүгд биелсэндөө. Одоо харин энэ онд нэлээн завгүй пижигнэх хандлагатай байна. Өөрөө бие дааж бизнес хийнэ гэдэг бас хүүхдийн тоглоом биш бололтой, зарим зүйлд шинээр суралцаж байна, мэддэг гэсэн зүйлүүдээ баталгаажүүлж үзэж байна. Ер нь хөгжилтэй сайхан л явж байна.
Яг 2014.10.01енд оффисдоо анх ороод 10.10нд нээлтээ хийснээс хойш ёстой нэг мэдэхэд л он гарчээ. Энэ шинэ оны ихэнх зорилтууд шинэ ажил, бизнестэй маань холбоотой байх болов уу.

2015 онд
- Санхүүгийн хувьд бие даасан хэмжээнд компаниа аваачина.
- Хүн цалинжуулдаг болно.
- Одоо явж байгаа 2 төслөөс гадна, 5н төсөл/бүтээгдэхүүн гараас гаргана. Одоо явж байгаа хурдаар бол үүнээс илүүг амлах нь худлаа ярихтай адил гэсэн мэдрэмж төрж байна.
- Хиймэл дагуул хөөргөнө - тоглоогүй шүү :)
- Аикидо - клуб нээнэ, эсвэл нэгдэнэ
- Цагаан сараар гэрийн жаврыг морин хуураар үргээнэ,
- оны сүүл гэхэд хөөмийн нэг сургалтад явна аа, багшаар заалгаагүй ч бараг л хөөмийлөөд байх шиг байгаам.
- Зааланд сагс тоглохоос гадна, бялдаржуулах дасгал, сэлэлт тогтмол хийж эхлэх
- 2-догч орлогын эх үүсвэртэй болох
- Компанийн үйл ажиллагаанд гадагш хандсан/гадны хамтран ажиллагчтай чиглэлийг нэмж оруулах
- Нар салхи үздэг өрөөнд оффислох
- ITPEC намрын Software Engineering-ийн шалгалт өгөх. Одоогоор Монголоос хүн тэнцээгүй байгаа юм билээ.
- Сурсан бясалгалын техникүүдээ тогтмол хийх, надад сурсан дуулсан зүйл бага ч гэсэн байдгийн уг нь түүнийгээ бүр алдчихгүйхэн шиг бүр зорилго болгоод үргэлжлүүлнэ ээ.
- номын орчуулгыг үзэг нэгт ахан дүүстэйгээн эхлэх.

Зиаа энэ чинь догдлоод нэлээн их юм биччихэв үү дээ, ямартай жилийн дараа өөрийгөө миалж, сайлах нэлээн хэдэн зүйлийг жагсаагаад авлаа. Одоо хэрхэхийг минийн сэтгэлийн чин зориг мэдэх ажгуу.

Шинэ ондоо эрүүл саруул байж, аж жаргал, амжилт бүтээл дүүрэн байхыг та бүхэндээ хүсэн ерөөе!

Хүндэтгэсэн,
Надмидын Гантулга

Read more...