Нүд нээгдэж, жаахан ч гэсэн чих онгойв

Ойрд энд нэг нийгмийн балай хар юмнаас өөр юм анзаарахгүй нүд сохроод, улс төрийн, засгийн дуфф шийдвэруудийг хараад хамаг ухаан санаа хар нүхэнд уначихсан байж байж нэг мэдсэн бүр сэтгэлээр унаад үхцэн явж байна. Дараах подкастуудыг сонсоорой (дэлгэрэнгүй ороод линк байгаа). Над шиг төөрч яваа бол энэ насны хугацааг дуусахад ямар байх бол гэдгээ бодож жаахан ухаан бодлоо цэгцлээрэй гэж уриалж байна.

Гол гараачийн жагсаалт

"За тэгж байгаад нэг бичлэг оруулна аа" гээд гол гарсан хэдэн пост байгааг санаж байгаагаараа жагсааж бичих гээд ороод ирлээ шүү дээ. Олон юм бодож цаашаа ургуулаад явчихаасаа өмнө гол юм үлдээе.
За тэхээр миний санаж байгаар би бээр удаах постуудыг бичнэ хэмээн ам гараад эсвэл дотро бодож байгаад гол гараад алга болсон бөлгөө.
- Яаж дэлгэрэнгүй гэдэг холбоостой болгож блогспотыг тохируулах вэ,
- Гадаад сурдаг болон ажилладаг миний уулзсан Монголчууд хэзээ харих талаар юу гэсэн бэ, эхэндээ Япон байсан боловч одоо АНУ болж нэмэгдэв,
- Японы тухай анх очсон сэтгэгдэл болон Япон хүмүүсийн талаар, тухайн үед нь бичсэн бол арай өөрөөр бичигдэх байсан байх,
- MUM буюу Махаришийн Менежментийн Их Сургууль, Компьютерийн Мэргэжилтний Мастерийн Хөтөлбөрийн талаар
- Гадаадад удаан амьдарсан Монголчууд юу гэж хэлэв? АНУ, Мичиган муж Анн Арбор хотод уулзсан хүмүүсийн тухай
- АНУ болон Монгол дахь програмистуудийн ажил ямар ялгаатай вэ, АНУ-д яаж явдаг жишээ, мэдээж нэг компанийн тухайд
- Энэ жилийн зорилгын талаар бичсэн өмнөх нийтлэлтэй холбоотой
зэрэг болой.

Эдгээр сэдвээр нийтлэл оруулна гээд бодсын. Бичээгүй л болохоос хэхэ. Гэхдээ аливаа зүйл ядаж 2 удаа бүтээгдэж байж биелэлээ олдог гэдэг, эхлээд бодолд, дараа нь биет байдлаар. Тийм болохоор жам ёсны зүйл болжуайна аа гэж.

За түр баяртай.

Comments

Popular posts from this blog

Turiin dalbaa

Цэвэр агаар амьсгалахсан

Mongol hun