2013-08-09

2013 сүүлийн хагас

2013 оны зорилготой холбоотойгоор удаах постоо бичиж сууна. Ингээд нэг юм нэг үлгэн салган бичээд байвал дараа нь сэтгэл тархины жолоо алдран самууран явах ахуйд эргэн чиглүүлдэг сайн нигууртай юм байна шүү.
Нээх жолоо эдрээ алдаад хог дээр үсэрцэн юм байхгүй ч гэсэн, мартагнах аяс орчихсон явсныг үгүйсгэх юун.
Товчхондоо бол өмнөх нийтлэлд дурдсан 2013 оны зорилго бүр энэ оны 3 сарын дундуур биелчихсэн. Ажлаа олоод, аикидогийн зэрэгийн шалгалтаа өгөөд үнэмлэхээ авчихсан. Одоо аль хэдийн шинэ газар суурьшаад амьдрах өрөө эдрээ тохижуулаад, ажилдаа яваа амьд арзайж мэнд мэлтийгээд явж байна. Харин тэр тэр их бэлтгэл мэлтгэлийг бол марцөөн марсан. Юу хийхээ мэдэхгүй, яг цав тодорхой биш болохоор ингэдэг лүд юм байх даа.
If you can't describe what you are doing as a process, you don't know what you're doing.
яг энэ ишлэл хөөрхөн тохирчиж байгаа юм. Зиа одоо энэ сүүлийн хагасын хагаст нэг көнкөөн зорилт тавиад оноо дүгнэхэд хэдэн юм кийцээн гээд сууж байх юм хэдийг нэмээд бичье. - Жилийн дараа харьчихсан байна гэхээр тэр үед
A year from now you will wish you had started today.
гээж байж байхгүйгээр яахаа ядаж тодорхой болгоод байжийя да хэхэ.
- Аикидо-гоо тогтмол хийнэ. Шинэ газар ирээд энэ талаар нэмэгдсэн сонинг бичвэл бас сонин байна байх одоо бичих гэхээр залхуу хүрээд байх юм, бичихгүй орхичихоор тэр чигтээ бичихгүй санагдаад байх юм хэхэ.
- Зээлээ 75% төлж барагдуулна. Энэ уул нь төлөвлөгдчихсөн зүйл л дээ. Төлөвлөгөө юм чинь бичээд оруулчихЪя.
- АНУ Зүүн эргээр хөнгөн аялал хийнэ New-York, Boston болон DC, давруул Ниагра, Торонто. ингээд давраад юм нэмээд ирэхээрээ сүүлдээ хийж чадахгүйгээр дуусдаг шүү!
- Байгаа 2,3н Монгол номоо уншиж дуусгана.
зиа энэ ч ер нь кэтэрсэн талдаа явчихсан байж магадгүй. Гэхдээ тэгээд бас нууц хэдэн юм байгаа гэхээр бодит байдал дээр өөрийгөө хэт үнэлээд худлаа баахан зорилго тавьсан байж болох.
Зиа зиа үүгээр өнөөдөртөө болЪё доо.

Жич: Гэнэт юу гэж боддог байснаа саналаа сэдэвтэй хамааралгүй ч гэсэн энд тэндэглэчихье.
Нэг хэсэг блог моодонд орж байх үеэр хүмүүсийн блогоор нэлээн хэсдэг байв аа. Тэгээд гадагшаа сурч ажиллаж байгаа хүмүүс байгаа газрынхаа амьдралын хэв маяг, сонин сайхныг зураг өгүүлэлтэйгээр блогтоо оруулдаг бол түүгээр нь дэлхий ертөнцтэй бага ч болов танилцад гоё байхсан гэж боддог байлаа, тэгээд аягүй бол би хэрэвээ гадагша гарвал тэг бичнэ дээ ч гэж бодож байсан байх. Гэтэл одоо байж байгаа царайг н хар хэхэ :p. за яахав юу гэсэн үүнийг тэмдэглээд авЪя.
За жинхнээсээ өндөрлөе. 2013.08.09

2 comments:

  1. Найз хагас жилийнх нь зорилтонд амжилт хүсье

    ReplyDelete
  2. Намайг бодвол идэвхитэй бичиж байгаа юм байнаа. Энэ жилдээ ирэх юм байна даа тийм ээ.

    ReplyDelete

кооомэнт