Нүд нээгдэж, жаахан ч гэсэн чих онгойв

Ойрд энд нэг нийгмийн балай хар юмнаас өөр юм анзаарахгүй нүд сохроод, улс төрийн, засгийн дуфф шийдвэруудийг хараад хамаг ухаан санаа хар нүхэнд уначихсан байж байж нэг мэдсэн бүр сэтгэлээр унаад үхцэн явж байна. Дараах подкастуудыг сонсоорой (дэлгэрэнгүй ороод линк байгаа). Над шиг төөрч яваа бол энэ насны хугацааг дуусахад ямар байх бол гэдгээ бодож жаахан ухаан бодлоо цэгцлээрэй гэж уриалж байна.

Шинэ оны мэнд, 2013!

Шинэ оны мэнд! 1987 оноос хойшхи анхны бүх орон нь өөр жил гэж он гарах үед л мэдлээ. Хуучин оноо дүгнэж, шинэ оныхоо зорилгыг тодоройлсон жаахан бичлэг хийе гээд ороод ирлээ.
2012 - аятайхан сайхан жил өнгөрлөө, номын дуу сонсохоор хилийн дээс алхаад 2 дахь улсад хөлс тавив. Энэ аялалыг цаг хэмнэх, газар үзэх, зарим нэг нөхцөлт сонголтоор эхлүүлсэн билээ. Ер нь сонин гэвэл шинэ газарын сонин байна даа. Аикидогийн ачаар сургуулийнхнаасаа гадна найзуудтай боллоо, дажгүй өвөө нар бий. Азаар ирсэн газар маань хүмүүсийн хувьд сайхан улсууд байна, энд байгаа Монголчууд нь дажгүй улс болохоор ганцаардах зовлон үзэхгүй сайхан явна өө, за ингээд бичээд байвал гол сэдвээсээ хазайгаад явчиж мэдэх нь. Хамгийн гол нэг юм нь энд үзэж сонсч байгаа номын дуу өмнө нь сонсохыг хүсч байсан зүйлүүд байгаа болохоор сэтгэл их хангалуун байна. Сургууль болон эндэх амьдралын талаар нэг нийтлэл оруулна аа, дараа нь ( Ингэж хэлэх бүрт би өөрийгөө ямар агуу - procrastinator гэдгээ мэдрэх шиг болохын :p ). Товчхондоо энэ жилийн хамгийн том үйл явдал бол удтал хүлээсэн мастэрийн хөтөлбөрт тэнцэж суралцаж байгаа явдал (санхүүгийн тал дээр тусалсан гэрийнхэндээ талархахгүй байхын аргагүй).

2013 - Хамгийн ойрын зорилго урт хугацааны дадлага хийх буюу "ажиллах" дажгүй өөртөө тохирсон газар орох, за ер нь тэгээд сайн санаж явдым болохоор ажил үйлс аяндаа бүтээд цаанаасаа нэг таарсан замаар яваад байдын, бас л тэр жамаараа явна даа. Оны эхний сард аикидогийн 2дахь кюугийн шалгалт өгөхөөр болсон. Монголд байхад багш маань хакама өмсөх(ер нь багшийн үзэмжээр түвшинд нь хүрсэн гэж үзвэл хакама зөвшөөрөл өгдөг, Япон болон Америкт дан авсаны дараа хакама өмсөх эрхтэй болдог )ийг зөвсөөрсөн боловч, хараахан албан ёсны баталгаажуулах сертификат аваагүй байсан юм, Японд судлаач оюутнаар нэг жил болох хугацаанд мөн л хичээллэж байсан боловч зэрэг эдрийн шалгалт өгөөгүй яваад байсан, энэ удаад харин нэг тийм боломж гарсан юмаа, одоогийн дожо маань US Aikido Federation-ы харьяа гэж явдаг, багш нь 5н дантай 60 гарсан гэхэд бас л мундаг аикидочин хүн бий. Монгол дахь дожогийн уг үндэс нь бол Ниппон Каны Аикидо (Nippon Kan Aikido) АНУ, Колорадо мужийн Дэнвэр хотод байдаг, Гаку Хома гэж багшийн үндэслэсэн дожогоос эхтэй, аикигийн маань багш Болд, Ганзориг багш нар 2уулаа Хома багшийн шавь нар. Аикидо бол аикидо юм болохоор дуртайд нугасгүй гэдэг шиг хаана боломж байна тэнд бага сага юм сураал явжийна. за энэ сэдвийг ингээд зогсохгүй бол бас л хадуурах нь байна.
Яг үнэндээ яг таг хэлчих зорилго бол алга аа, нээх олон юм жагсаачихаар бүгий нь хийхгүй бол санаа амрахгүй, дараа нь хийж амжаагүй зүйлсдээ урам хугараад өөрийгөө зовоогоод байдын. Тиймээс яг таг төлөвлөгөө энэ онд бол алга өө. Илүүтэйгээр их зорилгын урьтатгал, бэлтгэл жил болно л гэж бодож байна, эртхэн харихын тулд эртхэн сургуулиа дүүргэх хэрэгтэй, хурдан дүүргэхийн тулд аль болох эрт хөтөлбөрийнхөө зээлийг төлнө, тэрний тулд дажгүй тохирсон цалин, нөхцөлтэй IT компанид энд ажилд орно.
Зарим нэг эхлэх зүйлүүд байгаа тэдгээрийг аяндаа эхлэхийг бодно оо(уул нь тэрийгээ дэлгэрэнгүй зорилгодоо бичих ёстой байсан байх нь байшд гхгхгх) За тэгээд энэ онд эрүүл мэндээ бодоод, мэддэг чаддагаа улам сайжруулаад, зэрэг дэв, туршлагаа арвижуулаад хариад будаа болгохдоо бэлдээд дуусгана даа.

Та бүхэнд шинэ ондоо эрүүл саруул байж, инээд хөөр, адал явдал дүүрэн, зорилгодоо хүрэх зам нь ухаан, эдийн их өгөөжтэй байхыг хүсье!

Надмидын Гантулга :)

Comments

  1. хэхэ зогсохгүй бол хадуурах нь байна гэснээ яг таг хэлчих юм алгаа гэхээр нь татаад уначихлаа шдээ ккк баахан бичиж байснаа больчих юм байхдаа гэж бодлоо. зорилго нь бол ер нь толгойд нь байгаа л юм байна, амжилт!

    ReplyDelete
  2. бас л хөөрхөн хүүхэд шүү! амжилт !

    ReplyDelete

Post a Comment

кооомэнт

Popular posts from this blog

Turiin dalbaa

Цэвэр агаар амьсгалахсан

Mongol hun