Posts

Showing posts from 2013

Нүд нээгдэж, жаахан ч гэсэн чих онгойв

Ойрд энд нэг нийгмийн балай хар юмнаас өөр юм анзаарахгүй нүд сохроод, улс төрийн, засгийн дуфф шийдвэруудийг хараад хамаг ухаан санаа хар нүхэнд уначихсан байж байж нэг мэдсэн бүр сэтгэлээр унаад үхцэн явж байна. Дараах подкастуудыг сонсоорой (дэлгэрэнгүй ороод линк байгаа). Над шиг төөрч яваа бол энэ насны хугацааг дуусахад ямар байх бол гэдгээ бодож жаахан ухаан бодлоо цэгцлээрэй гэж уриалж байна.

... my IT around...

Мэдээллийн Технологитой холбоотой бичлэгүүд бичихээр дээр үед нээж байсан. Харин сая нэг юм анхны бичлэг нь орж байна. Доорх линкээр орж сонирхоорой. Би өөрийн хэрэглэдэг програмуудийн жагсаалтыг орууллаа. Та бүхэнд хуваалцах, надад санал болгох зүйл байвал нээлттэй санал солилцохыг хүсье. http://gantulga-it.blogspot.com/2013/12/blog-post.html Тусд нь блог хөтлөх нэг газараа бүгдийг нь бичих тал дээр аль оновчтой болохыг боджил байна. :D

2013 сүүлийн хагас

2013 оны зорилготой холбоотойгоор удаах постоо бичиж сууна. Ингээд нэг юм нэг үлгэн салган бичээд байвал дараа нь сэтгэл тархины жолоо алдран самууран явах ахуйд эргэн чиглүүлдэг сайн нигууртай юм байна шүү. Нээх жолоо эдрээ алдаад хог дээр үсэрцэн юм байхгүй ч гэсэн, мартагнах аяс орчихсон явсныг үгүйсгэх юун. Товчхондоо бол өмнөх нийтлэлд дурдсан 2013 оны зорилго бүр энэ оны 3 сарын дундуур биелчихсэн. Ажлаа олоод, аикидогийн зэрэгийн шалгалтаа өгөөд үнэмлэхээ авчихсан. Одоо аль хэдийн шинэ газар суурьшаад амьдрах өрөө эдрээ тохижуулаад, ажилдаа яваа амьд арзайж мэнд мэлтийгээд явж байна. Харин тэр тэр их бэлтгэл мэлтгэлийг бол марцөөн марсан. Юу хийхээ мэдэхгүй, яг цав тодорхой биш болохоор ингэдэг лүд юм байх даа. If you can't describe what you are doing as a process, you don't know what you're doing. яг энэ ишлэл хөөрхөн тохирчиж байгаа юм. Зиа одоо энэ сүүлийн хагасын хагаст нэг көнкөөн зорилт тавиад оноо дүгнэхэд хэдэн юм кийцээн гээд сууж байх юм хэдийг нэмээд

Гол гараачийн жагсаалт

"За тэгж байгаад нэг бичлэг оруулна аа" гээд гол гарсан хэдэн пост байгааг санаж байгаагаараа жагсааж бичих гээд ороод ирлээ шүү дээ. Олон юм бодож цаашаа ургуулаад явчихаасаа өмнө гол юм үлдээе. За тэхээр миний санаж байгаар би бээр удаах постуудыг бичнэ хэмээн ам гараад эсвэл дотро бодож байгаад гол гараад алга болсон бөлгөө. - Яаж дэлгэрэнгүй гэдэг холбоостой болгож блогспотыг тохируулах вэ, - Гадаад сурдаг болон ажилладаг миний уулзсан Монголчууд хэзээ харих талаар юу гэсэн бэ, эхэндээ Япон байсан боловч одоо АНУ болж нэмэгдэв, - Японы тухай анх очсон сэтгэгдэл болон Япон хүмүүсийн талаар, тухайн үед нь бичсэн бол арай өөрөөр бичигдэх байсан байх, - MUM буюу Махаришийн Менежментийн Их Сургууль, Компьютерийн Мэргэжилтний Мастерийн Хөтөлбөрийн талаар - Гадаадад удаан амьдарсан Монголчууд юу гэж хэлэв? АНУ, Мичиган муж Анн Арбор хотод уулзсан хүмүүсийн тухай - АНУ болон Монгол дахь програмистуудийн ажил ямар ялгаатай вэ, АНУ-д яаж явдаг жишээ, мэдээж нэг компанийн ту

Шинэ оны мэнд, 2013!

Шинэ оны мэнд! 1987 оноос хойшхи анхны бүх орон нь өөр жил гэж он гарах үед л мэдлээ. Хуучин оноо дүгнэж, шинэ оныхоо зорилгыг тодоройлсон жаахан бичлэг хийе гээд ороод ирлээ. 2012 - аятайхан сайхан жил өнгөрлөө, номын дуу сонсохоор хилийн дээс алхаад 2 дахь улсад хөлс тавив. Энэ аялалыг цаг хэмнэх, газар үзэх, зарим нэг нөхцөлт сонголтоор эхлүүлсэн билээ. Ер нь сонин гэвэл шинэ газарын сонин байна даа. Аикидогийн ачаар сургуулийнхнаасаа гадна найзуудтай боллоо, дажгүй өвөө нар бий. Азаар ирсэн газар маань хүмүүсийн хувьд сайхан улсууд байна, энд байгаа Монголчууд нь дажгүй улс болохоор ганцаардах зовлон үзэхгүй сайхан явна өө, за ингээд бичээд байвал гол сэдвээсээ хазайгаад явчиж мэдэх нь. Хамгийн гол нэг юм нь энд үзэж сонсч байгаа номын дуу өмнө нь сонсохыг хүсч байсан зүйлүүд байгаа болохоор сэтгэл их хангалуун байна. Сургууль болон эндэх амьдралын талаар нэг нийтлэл оруулна аа, дараа нь ( Ингэж хэлэх бүрт би өөрийгөө ямар агуу - procrastinator гэдгээ мэдрэх шиг болохын :p ). Тов

Popular posts from this blog

Turiin dalbaa

Цэвэр агаар амьсгалахсан

Mongol hun