Нүд нээгдэж, жаахан ч гэсэн чих онгойв

Ойрд энд нэг нийгмийн балай хар юмнаас өөр юм анзаарахгүй нүд сохроод, улс төрийн, засгийн дуфф шийдвэруудийг хараад хамаг ухаан санаа хар нүхэнд уначихсан байж байж нэг мэдсэн бүр сэтгэлээр унаад үхцэн явж байна. Дараах подкастуудыг сонсоорой (дэлгэрэнгүй ороод линк байгаа). Над шиг төөрч яваа бол энэ насны хугацааг дуусахад ямар байх бол гэдгээ бодож жаахан ухаан бодлоо цэгцлээрэй гэж уриалж байна.

Нийтэд нээлттэй миний тэмдэглэл

Миний блогийн (асуулт самбарынх ч мөн адил) ихэнх бичлэгүүд голдуу тэмдэглэлийн чанартай буюу миний өөрийн амьдрал, цаашид бодож төлөвлөж байгаа зүйлс гэх мэт хэт хувийн чанартай мэдээллүүдийг багтаасан байгааг анзаарав. Нээх их юм биччихсэн хүн шиг сүржин "уншигдаж" байж магадгүй л дээ. Хэлэх илэрхийлэх гэснээ өөрийн амьдралаар ч юм уу, нээлттэй байдлаар илэрхийлэх дээр санагдсан болохоор ийм байсан байх.
Гэтэл, тэмдэглэл хөтлөх нь өөрийгөө тольдох, хугацааны агшинд яаж хариулж ямар мэдрэмж төрж байгаа зэргээ ажихад туслах боловч энэ нь ингэж нийтэд нээлттэй байж долоон булчирхайгаа тоочих нь тийм ч сайн санаа биш шиг ээ.
За ямарч байсан бичдэггүй дээрээ нэмээд зарим бичиж болох сэдвүүдийг өнөөдрөөс эхлэн хааваа хө.

Comments

  1. Би юу ч уншаагүй, тэгэхээр юу ч мартахгүй гэдэг шиг юм болж байна уу гү юу :p

    ReplyDelete
  2. gedeg chini nuuj haahaar private neg zuiltei l bolson gesn ug dee :P

    ReplyDelete
  3. @mootsoo.com - hehe, yu ch bicheegui teheer yu ch medegdehgui gedeg bolj bgam :p

    @Tegshee - umnu ni neelttei delgedeg bsan zuilude private bolgoj bgam, teheer neg talaaraa chinii taamag zuw hahaha.

    ReplyDelete

Post a Comment

кооомэнт

Popular posts from this blog

Turiin dalbaa

Цэвэр агаар амьсгалахсан

Mongol hun