Posts

Showing posts from December, 2011

Нүд нээгдэж, жаахан ч гэсэн чих онгойв

Ойрд энд нэг нийгмийн балай хар юмнаас өөр юм анзаарахгүй нүд сохроод, улс төрийн, засгийн дуфф шийдвэруудийг хараад хамаг ухаан санаа хар нүхэнд уначихсан байж байж нэг мэдсэн бүр сэтгэлээр унаад үхцэн явж байна. Дараах подкастуудыг сонсоорой (дэлгэрэнгүй ороод линк байгаа). Над шиг төөрч яваа бол энэ насны хугацааг дуусахад ямар байх бол гэдгээ бодож жаахан ухаан бодлоо цэгцлээрэй гэж уриалж байна.

Нийтэд нээлттэй миний тэмдэглэл

Миний блогийн (асуулт самбарынх ч мөн адил) ихэнх бичлэгүүд голдуу тэмдэглэлийн чанартай буюу миний өөрийн амьдрал, цаашид бодож төлөвлөж байгаа зүйлс гэх мэт хэт хувийн чанартай мэдээллүүдийг багтаасан байгааг анзаарав. Нээх их юм биччихсэн хүн шиг сүржин "уншигдаж" байж магадгүй л дээ. Хэлэх илэрхийлэх гэснээ өөрийн амьдралаар ч юм уу, нээлттэй байдлаар илэрхийлэх дээр санагдсан болохоор ийм байсан байх. Гэтэл, тэмдэглэл хөтлөх нь өөрийгөө тольдох, хугацааны агшинд яаж хариулж ямар мэдрэмж төрж байгаа зэргээ ажихад туслах боловч энэ нь ингэж нийтэд нээлттэй байж долоон булчирхайгаа тоочих нь тийм ч сайн санаа биш шиг ээ. За ямарч байсан бичдэггүй дээрээ нэмээд зарим бичиж болох сэдвүүдийг өнөөдрөөс эхлэн хааваа хө.

Дараа бичигдэх нэгэн нийтлэлийн тухай

Эндээ нэг бичлэг оруулах гээд ерөөсөө болж өгөхгүй юмаа. Сэдэв нь Гадаад суралцаж байгаа залуус одоо эртхэн харих хэрэгтэй юу, хэрэгтэй бол яагаад, хэрэггүй бол яагаад гэсэн утгатай. Япон ирээд удаагүй байхдаа энд сурч амьдардаг хүмүүсээс хэзээ харих вэ гэж их асуудаг байлаа. (Зарим хүмүүс энэ нөгөө сонин гар байна гээд бараг нүдэлсэн байх хэхэ) Миний бодол бол энд удаан сурсан хүмүүсийг хурдан хариасай, сурсан юмаа түгээгээсэй, хариж эртхэн байр сууриа олж аваасай гэсэн ерөнхий санаатай байв (энэ талаар яг тухайн бичлэг дээр нь дэлгэрэнгүй оруулЪя). Би ч өөрөө энд бараг ирсэн даруйдаа хурдан Монгол харьж, ажиллаж амьдрах юмсан гэж маш их яарч байлаа. Хүмүүстэй уулзах бүрд янз янзын мэдээ/санаа авна. Энд удаан хугацаараар сурч, амьдарч байгаа хүмүүсийн хувьд цаашдын өөр өөр зорилготой байх бөгөөд ерөнхийд нь багцалж болохоор харагдаж байсан, өөрийнхөө хэмжээнд дүгнэлт гарган багцалсан билээ. Ер нь бол энэ санаагаар л нэг хамж шимээд багцлаад нэг бичлэг бичих гэсээр удаан хугацаа өнгөр

Popular posts from this blog

Turiin dalbaa

Цэвэр агаар амьсгалахсан

Mongol hun