Posts

Showing posts from April 1, 2009

Нүд нээгдэж, жаахан ч гэсэн чих онгойв

Ойрд энд нэг нийгмийн балай хар юмнаас өөр юм анзаарахгүй нүд сохроод, улс төрийн, засгийн дуфф шийдвэруудийг хараад хамаг ухаан санаа хар нүхэнд уначихсан байж байж нэг мэдсэн бүр сэтгэлээр унаад үхцэн явж байна. Дараах подкастуудыг сонсоорой (дэлгэрэнгүй ороод линк байгаа). Над шиг төөрч яваа бол энэ насны хугацааг дуусахад ямар байх бол гэдгээ бодож жаахан ухаан бодлоо цэгцлээрэй гэж уриалж байна.

Завтай шоо... Өөр юу хийлгэмээр байна :D

Ойрдоо янзын байнаа. 2008 оны зунаас хойш нэг л манараа байдалтай байсаар 2009 оны 3 сар хүргэсэн. Түүнээс хойш овоо сэргээд байгаам. Одоо бол ид ажилд булаастай байна шоо. Одоо ойрын хугацаанд амжуулах юмнууд нэлээн байна аа. Энэ магадгүй бусад зүйлсээ хийж амжуулалгүй овоолсонтой хобоотой байх л даа. Яг энэ долоо хоногт хийх ажлууд гэвэл: - 20 хуудас орчуулга ( eng-> mon), + хамгаалалт - 2 програм дуусгах, (нэгийг нь арай дэндүү удаасандаа санаа зовчлоо хэхэ) - 1, 4 дэх-д шалгалт (ажлын дараа цаг нь таараасай) - 3,4,5 - орой нь бэлтгэл - 3,5 - т бас өөр нэг бэлтгэл - хагас сайнд Рейкийн холбооны чуулган дээр очиж зүсээ харуулна - хагас сайн гэхэд өөрт маш чухал материал бэлдэж дуусгаад хүмүүсээр хянуулах ёстой байдаг зиа нэг иймэрхүү л ажил нь овооролдсон нэг долоо хоног болж байна даа. Мартчихгүй бол ирэх долоо хоногт хэдийг нь яаж нугалснаа бичиж, харж кайф авнаа хаха. Өшөө нэмээд хийлгэчмээр юм юу байна. Аягүй завтай байгаа шдээ хаха.

Бараг хар нүх...

Хар нүх - орчлонгийн бүх л зүйлийг өөртөө татаж, шингээдэг биет, биет гэхэд юу юм нэг тийм зүйл. Бүр гэрэл хүртэл мурийж очоож шингэчихдэг зүйл... Товчоор бол юу гаргадаггүй... аваал... оруулаал байдаг... Чухам шинжлэх ухаан бичих нь гэж бодож байна уу. Үгүй л дээ, өөрийнхөө тухай нэг иймэрхүү зүйрлэл бодогдоод байдаг байсым, тэр тухай л... Учир юунд вэ гэхээр би гэдэг хүн бараг хар нүх шиг санагдаад байгаад байгаа юм. Дунд сургуулийн 10 жил + Их сургуулийн 4 жил - ийн хугацаанд үргэлж л толгойруугаа хийсээр л ирсэн (тийм сүрхий биш ч гэсэн хэрэндээ л хийсэн байх). Харин орсон юмныхаа хэрэгийг яаж гаргаж, гараасаа юу гаргаж байнаа гэхээр. Бараг юу ч байхгүй... Ороол байдаг, болсон болоогүй аваал байдаг ч, гаргаад хэрэгтэй юм болгосон нь бараг үгүй юм шиг санагдах юм. Хүмүүсийн нүдэнд яаж харагддагаа мэдэхгүй ч надад л лав тэгж санагдаад байдым. (бас тийм сайх аваад оруулаад, залгиад байдымуу гэхээр бас бишээ, гэхдээ л аваал байдаг... ). Ингээд бодохоор хар нүхэрхүү ч юм шиг. Бас би ою...

Popular posts from this blog

Харз эмчилгээ, хобби ...

Нүд нээгдэж, жаахан ч гэсэн чих онгойв

Turiin dalbaa