Нүд нээгдэж, жаахан ч гэсэн чих онгойв

Ойрд энд нэг нийгмийн балай хар юмнаас өөр юм анзаарахгүй нүд сохроод, улс төрийн, засгийн дуфф шийдвэруудийг хараад хамаг ухаан санаа хар нүхэнд уначихсан байж байж нэг мэдсэн бүр сэтгэлээр унаад үхцэн явж байна. Дараах подкастуудыг сонсоорой (дэлгэрэнгүй ороод линк байгаа). Над шиг төөрч яваа бол энэ насны хугацааг дуусахад ямар байх бол гэдгээ бодож жаахан ухаан бодлоо цэгцлээрэй гэж уриалж байна.

Харз эмчилгээ, хобби ...

Дүн өвлийн хүйтнээр голруу очиж усанд орох хобби-той болоод жил гаран болох гэж байна.
Хүмүүст эхлээд хэлэхээр "Худлаа яриад л... ", "Хатгалгаа авийшдээ, солиотой юм...", "Юмтайин хар хүйтнээр...", "Яаая, өвчин тусна шдэ" гээл нүд ам нь томроол янз янзаар хэлнээ. Би ч өөдөөс тоглоод ч байгаам шиг, үнэн ч яриад байгаам шиг нь мангар царайлж инээгээл хахаха.

Гэхдээ юм гэдэг чинь учир жанцантай. Харзанд 1,2 ороод бие нь өвдөөд миарсан бол мэдээж ингээд дурлан дурлан, долоо хоногийн амралтын өдрөөрөө тогтмол очиж орохгүй л байсан байх. Бас бүр хүн амьтан уруу татаад л...

Зиа тэхээр энэ яагаад эмчилгээ болдог тухай багшийнхаа хэлж байсныг санаж өөрийн ойлгосон зүйлсээ хуваалцюу.

- Байгалийн урсгал ус эмийн чанартай. "Урсгал ус алдын төдий газар цэвэршдэг" гэж Монголчууд хэлдэг. Байгалийн ус голд орсноороо хүн байгальд өөрийгөө цэвэрлэж, байгаль эхийн хүчийг өөртөө шингээж байгаагийн нэг хэлбэр болов уу. Бас нөгөө талаар ус мэдээлэл агуулдаг тухай хэдэ жилийн өмнө японы эрдэмтэн баталсан. Усанд хараал хэлэхэд талстлаг бүтэц нь эвдэрч, сайн, сайхан үг хэлэхэд бүр гоё бүтэцтэй болдог тухай гардаг. Байгалийн ус тэхээр байгалийн "бүтэц"-ийн мэдээллийг урсах явцдаа орчноосоо цуглуулж мөн тийм л бүтэцтэй болдог байж таарна. Хүн ч бас байгалийн амьтан тул "байгалийн мэдээлэл"-ийг өөртөө шингээж сэргэдэр байх :D.

- Нөгөө талаар хүйтэн усанд орж бүх биеэ цочироосноор хүний биеийн цусны эргэлт нь саарсан хэсгүүдэд идэвхжиж өнөөх "бөлгөрөө"-гөө сэт цохин нээж биеийн бүх хэсэгт цусан хангамж хангалттай хүрснээр өмнө үхжиж байсан хэсэг эргээд шинэ цусаар сэлбэгдэн сэргэдэг юм шиг байгаам.

- Зиа бас нэг чухал зүйл бол хүн өөрөө усанд хүйтэнд усанд орно гэдэг зоригтой байхад байх шиг байгаам. Энэ нь би өөрөө биеээ эрүүл, чийрэг болгоно гэсэн чин хүсэл. Бас тэр цочроог авч чадна гэсэн сэтгэл зүйн бэлтгэл. Тиймээс энэ хүн биеэ эрүүл чийрэг болгоход сэтгэл зүйн хувьд бүрэн бэлэн болсны илэрхийлэл юм шиг байгаам.

за тэгээд нарийн ширийнийг бол хүмүүс хэлэх байхөө, эмч бус мань мэт нь бол энэ зэргийн л гаргалгаа хийсэн нь наддаа хангалттай байгаа. :D
------

Өнгөрсөн жил энэ тухай мэдчихээд "за ямар ч байсан ингэж орсоор байгаад л өвөл харзанд ордог болно" гэж энх бодож билээ. Харин 1,2 ороод ирэхэд л сүүлдээ бол дурлаад, худалч хүнд голын усанд орно гэж бодоход л бие халуу шатдаг болж билээ хэхэ.
Үнэндээ яг ямар гайхалтай үр дүнтэй, бас кайфтайг нь орж үзсэн хүн л мэднэ дээ. Бөөн КАЙФ!!! хэхэ.


Энэ жил өмнөх жилээ бодвол илүү олон хүн харзанд орж, биеэ эрүүл, чийрэг болгох эмчилгээг өөрөө өөртөө хийж байна. Ингэж хүрээгээ тэлж байгаа нь хүмүүс үр өгөөжийг мэдэрч байгаагийн илрэл гэж боджуга шүү.
зиа зиа олон үгээр яахав. Хэдэн зураг тайлбартайгаар оруулюу.


Намар өдийгөөс эхэлж голд орж эхэлнэ шүү дээ :D (Миний хувьд)



Усны "эм" чанар хамгийн сайн байх үе. ( Багшийн хэлснээр :D )










(Энэ дээр усанд орох гэж ирдэг хүмүүс :D )


...

Үр дүнгийн хувьд бол нээрээ гайхалтай шүү. Даарах өвдөх гайгүй болно. Ханиад этр янзан бүрийн үлдэгдэл бол нам дарагдана. Ордог хүмүүс ч хэдэн сартай нялх хүүхдээс 80 настай буурай хүртэлх наснйхан орно. айй сайхан шүү хэхэ. Нялх хүүхэд гэснээс 4 сартай дүүгээ оруулсийшд... өдийгөөс арай дулаан байх үеээр. Бүр уйлаагүй, гарч ирээл нам унтаж билээ хэхэ.

За энэ тухай багш дэлгэрэнгүй ярилцлагийг Цагаадай багш "Өдрийн сонин"-д өгсөн байсан. Тэр нийтлэл дээр багш илүү сайхан дэлгэрэнгүй тайлбарласан байгаа.

2009.11.12ны Пүрэв гарагийн дугаар дээр. Хэрэв захиалдаг бол олж уншнамз. Тэгжугад энд тэнд линк нь гаруул тавьж хуваалцнаа.

Зиа зиа нэг иймэрхүү юманд хобби-тоод явжийна даа гэж...
Дараагийн пост-оор уулзатлаа түр баяртай :D.

Comments

  1. hey, ter usnii medeelel aguuldag gdg uneheer sonin shuu, olj unshina bgaa ter tuhai tgjiigaad, gehdee neg zuil sonin baina tgvl tuhain gol ursaj bgaa gazar n, nutag n bohirdoltoi ene teree bol ter usan orood hereggui ym shig bn tei?

    ReplyDelete
  2. Yep, uurhain alt ugaasan heseg ch yum u, yer ni bohirdoltoi hesegt orood hereggui gedgim.

    Setgel sanaanii huvid ch saingui l bh bh. Iim muhai gazar orchloo. Bie udwchihgu baigaa, baliar yum etr gej bodool uuriiguu uwduhud belen bolgono bh hehe.

    ReplyDelete
  3. Хоо гоё бичжээ... Хэхэ танийг тгж хэлэхээр яах гэж ордог бнаа гсн бодол зурсссс хийсэн шүү... Өөрөө хүртэл гхсаншт хэхэ... Их хэрэгтэй нийтлэл бнаа... Би нэг ороод үзэжхийнсан... Сэтгэлээ бэлднэээ хэхэ...

    ReplyDelete
  4. Баярлалаа, Гэгээ :D.
    Одоо мэдээд авчихсан юм чинь ирэх жил өдийгөөс арай дулаанд нэг ороод үзэхгүй юу :D

    ReplyDelete
  5. bi ter soning halit harsan ym bna aa tend bas eleg muutai bur tugsuliin uy shatandaa orson bsan hun heden jil daraalj orood edgesen gesen bsan. Za ymarch bsan Ert zaluugaaraa ungurchihgui l ym bna hehe:. Chinii hobby sonirholtoi l ym.

    ReplyDelete
  6. @Anonymous - тэр сонин дээр дэлгэрэнгүй бүүр сайхан бичсэн байгаа биз :D.

    Сонин дээрх нийтлэлийг сканнер-даад авсан. Текст хөрвүүлэгчээр текст болгож байгаад оруулна аа.

    ReplyDelete
  7. Sain uu?

    Nadad humuusiin harznii usand ordog gazriig ni zaaj uguuch?
    Tend ochij baigaad turlaga sudlaad heregjuulie.

    Bayarlalaa

    ReplyDelete
  8. Намраас 12 сар хүртэл Гачууртын хар усан тохойд орсон, өнгөрсөн жил ч мөн тэнд орсон одоо ч хүмүүс орж байгаа байх. харин сүүлийн нэг сараас эхлээд их тэнгэрийн амнаас зүүн тийш замънхаа урд нэг хэсэг газар ордог болж байгаа. УБ-д ойр болохоор амар. тэнд ч хүмүүс зөндөө очиж орж байгаа даа. Их тэнгэрийн ам өнгөрөөд бөөгийн тахилгатай газрын харалдаа хойшоо. шууд харалдаа машинтай ороход эхэндээ жижиг тэрэгт нэлээн эвгүй (жаахан яваад тойроод орж болно), угаасаа амралтын өдрөөр очиход хүмүүс зөндөө бий дээ андашгүй.

    ReplyDelete
  9. Mash ih bayarlalaa.
    Chamd amjilt husie :)

    ReplyDelete
  10. Anonymous27/1/10 17:28

    Sonin deerh niitlelee tavichih l daa, Unshiya. Ih sonirhoj bna

    ReplyDelete
  11. Anonymous27/1/10 17:44

    Харзны усанд орохын өмнө заавал санамж болох сургалтанд хамрагдах шаардлагатай юу? Багш тань юу гэж зөвлөсөн бэ? Чин хүсэл л байвал хамаагүй юу? Зарим төрлийн хүйтний өвчтэй хүн орвол яадаг бол? Хэдийгээр ханиад мэдрэлд сайн ч, бөөр өвдөх юм болов уу? Багшийнхаа зөвлөмжөөс хуваалцаач. Эсвэл тусгай зөвлөгөө авах ч юм уу, сургалтанд сууя гэвэл хандах хүний мэдээлэл байвал өгч туслаач. Tuya

    ReplyDelete
  12. @Anonymous - Удаан хариу бичээгүйд хүлцэл өчье. Багшийн хэлснээр бол Реики.н бантай хүмүүс бол яах ч үгүй гэдэг. Гэхдээ бангүй хүмүүс ч гэсэн ордог байх. Тусгайлан зөвөллөгөө, урьдчилсан хичөөл байдаггүй байхаа. Рейкийн олон багш нар шавь нараа дагуулж очдог тэд нар тусгайлан сургалт явуулдаг байж магадгүй ээ. Бөөрний хувьд бол тухайн хүний итгэл үнэмшил л мэдэх байх даа. би лав ороод бөөр өвдөж байгаагүй, мөн бөөрний өвчнөө эмнэх гэж орж байсан хүмүүсийг мэднэ.

    Энэ жил харзанд одоо хэрнэ ороогүй л явна. Намар 2,3 удаа орсон. Ойрноос нэг орно оо гээд байгаа.

    ReplyDelete

Post a Comment

кооомэнт

Popular posts from this blog

Turiin dalbaa

Цэвэр агаар амьсгалахсан

Mongol hun