Нүд нээгдэж, жаахан ч гэсэн чих онгойв

Ойрд энд нэг нийгмийн балай хар юмнаас өөр юм анзаарахгүй нүд сохроод, улс төрийн, засгийн дуфф шийдвэруудийг хараад хамаг ухаан санаа хар нүхэнд уначихсан байж байж нэг мэдсэн бүр сэтгэлээр унаад үхцэн явж байна. Дараах подкастуудыг сонсоорой (дэлгэрэнгүй ороод линк байгаа). Над шиг төөрч яваа бол энэ насны хугацааг дуусахад ямар байх бол гэдгээ бодож жаахан ухаан бодлоо цэгцлээрэй гэж уриалж байна.

Нойрны тулам...

Ойрдоо ажил дээрээ үүрэглээд демидролтоод байх юм аа. Урьд нь бол яг цайны цагийн дараа 3-с хойш нэг хэсэг мангар нойр хүрдэгийн, өнөөдөр өглөөнөөс хойш үүрэглээд, бараг унтах шахлаа. Нээх гайхуулаад байх зүйл биш ч гэсэн бичмээр санагдаад...

Ёоох, хамт ажиллаж байгаа хүмүүсээсээ санаа зовчлоо, нээрээ онигоо юмаа хэхэ. Өглөө ирчээд үүрэглээд...

Бодоод байхнээ, 10н жилд байхаасаа хичээлүүд дээр дуг хийчдэг байсан юм байна. Багшийн (ангийн) хичээл дээр олимпиадын баг нь олиимпиадын бодлого аваад суудаг байлаа, нөгөө хэдэн бодлогоо нухаж нухаж, тэр дунд нь нэг нойр хүрээл...
Ширээнийхээ ирмэгийг духаараа дэрлээд, нүүрнийхээ харалдаа ноорогоо бариад аягүй бодлогоо бодож байгаа дүртэй, унтдаг байсан сан хэхэ. Багш ирээл яг хүзүүн дээрээс аяархан атгаад авна, тэгэнгүүт худлаа, "өө бодлогоо харжийнөө" гээл, худлаа бүлтрээл хэхэ.

Их сургуулид бол зарим нэг хичээлүүд дээр тэсэхгүй, нам явна шүү дээ, хэхэ (нээх гавьяагаа бичиж байгаам шиг). Нэг мэргэжлийн хичээлийн багш маань бүтэн пар-н турш анхааралтай сууж сонсохуйц лекц ордог байлаа. Тэгсэн нэг удаа би бүр өөдөөс нь хараад сууцан, сайхан дохиол, үүрэглээл, сонин сонин царайлаал, амаа ангайж нэг унтаал, донхойж нэг унтаал (ямар харагдаж байсан бол гэж бодохоор бүр инээд хүрээд байхымаа хаха)... тэгсэн чинь профессор багш маань бүр тэсэхээ байсан уу яасан "Хүүе, танай ангийнхан зүгээр үү, өнөөдөр нэг л сонин байнаа... нэг л тийм сонин..." гэж билээ хэхэ. аргачгүй байхдөө, нөгөө идэвх царайлаад суусан баагий юун идэвх, хамгийн урд эгнээнд өөдөөс нь харж үүрэглээд, хэцүү унтахаар чинь хэхэ. Намайг хичээл орж байхад хамгийн урд сууж байгаа нөхөр, нүд ам нь сонин болоол, хагас аниатай, үүрэглээл, мөрөн дээрээ толгой нь үл мэдэг эргэлдээл, дохиол байвал их л хэцүү байх байхдаа.

Зиа түүх бол нэг иймэрхүү. Ямар нэг зүйлд заавал нэг шалтгаан байдаг гээд, яагаад ингээд нойрмоглоод байгаагаа бодлоо л доо.
- Оройтож унтдаг
- Ажилдаа сэтгэл гаргахгүй байгаам шиг байна, залхуураад
- Өглөө бэлтгэлтэй байсан, бэлтгэлийн дараа
- Амралтым өдөр амар амгалан их сайхан амарсан

Оройтож унтдаг - энэ бол зан л даа, хаа бсан, 11,12 жилийн өмнөөс л шөнө суугаад сурцан, ер нь л зан. Эртдээ 1д унтдаг байх. Заримдаа хэрэгтэй зүйл хийнэ, заримдаа шал дэмий сууна.

Ажилдаа сэтгэл гаргахгүй байгаам шиг байна, залхуураад - за энэ бол байж болноо, дөнгөж орсон шинэ ажилтан байж ийм хандлагатай хандах ч уул нь дэмий л дээ, яагаад ч юм оюутан байхдаа ажиллаж байсан шигээ гал дөл маналзахгүй байхым... эсвэл биеэ тоогоод, хамраа сөхөөд байгаам болуу, магадгүй шүү энэ бол хүмүүс өөрсдөө ч мэдэлгүй гардаггүй зангууд. Ямар ч байсан, иймэрхүү хандлагаа нам дарахгүй бол олигтой юм чадахгүйм байж, ийм байх ямар тэнэг гэдгийг би өөрөө их шүүмжилдэг байж өөрөө тийм байдалд оржийвол бүр л тэнэг болно биз :D.

Өглөө бэлтгэлтэй байсан, бэлтгэлийн дараа - Энэ долоо хоног өглөө 8-с 5-р сургуулийн тэнд бэлтгэлтэй байгөө, хөдөлгөөн хийсний дараа сайхан амармаар болдог доо. Түүн шиг л... 8с очихын тулд бас эрт босно. Орой унтдагийг хэлэх үү.

Амралтым өдөр амар амгалан их сайхан амарсан - энэ бас сонин шалтгаан л даа хэхэ. их сайхан амарсан юм байж гэж бодожилну. Унтаж амраал нойроо авсан даа ч биш л дэ, нээх гоё амар амгалан, ямар нэг зүйлээс санаа зоволгүй, бүх зүйл байгаа мэт сэтгэгдэл төрдөг амар амгалан... Энэ их учир жанцантай... :D
Feel great peace and happiness from .... :P

Зиа хө, дүгнэхэд олон ажил (бас олон гэчжээ, наддаа л олон байх хэхэ) давхардсан, эрт босох шаардлагатай, ажлууддаа сэтгэл гаргаж хийхийн тулд, цаг төлөвлөлтөө сайн хийж, нойроо нэг их хугаслалгүйхэн, хангалттай амарах хэрэгтэй мэт санагдав. Энийг хэлэхэд амарч гэсэн хэрэгжүүлэх бас нэг өөр л дөө. Зиа яахав, зохицуулахийг чармайнаа, энэ чинь миний амьдрал шүү дээ, цаг хугацаа урссаар л байна :D

Comments

  1. hey ajild orchihson ym u? hun uruu tataj ajlaas gargachaad :P bas naiz ohintoi bolchihson ym u ^^,

    ReplyDelete
  2. @sarakhi - өө тийн ороод 2 сар болох гэж байна. Маниүс чинь харин бие биенээ уруу татаж ажилд орж гараал байх юм байна шдэ хэхэ.
    GF-тэй болоогүй ээ... Би л .... :P

    @lesson - үзлээ. :D

    ReplyDelete
  3. hehe, ok well, amjilt in your new job!

    ReplyDelete
  4. Ogloonii beltgel bol yah argagui huniig untuulah geed baidag yum.
    Gehdee daschval zugeeree ^^

    ReplyDelete
  5. Wow nice post and tnx for da cool comments hahaha anyway keep going gd job!!!
    OOh yeah good luck also =p

    ReplyDelete

Post a Comment

кооомэнт

Popular posts from this blog

Turiin dalbaa

Цэвэр агаар амьсгалахсан

Mongol hun