Нүд нээгдэж, жаахан ч гэсэн чих онгойв

Ойрд энд нэг нийгмийн балай хар юмнаас өөр юм анзаарахгүй нүд сохроод, улс төрийн, засгийн дуфф шийдвэруудийг хараад хамаг ухаан санаа хар нүхэнд уначихсан байж байж нэг мэдсэн бүр сэтгэлээр унаад үхцэн явж байна. Дараах подкастуудыг сонсоорой (дэлгэрэнгүй ороод линк байгаа). Над шиг төөрч яваа бол энэ насны хугацааг дуусахад ямар байх бол гэдгээ бодож жаахан ухаан бодлоо цэгцлээрэй гэж уриалж байна.

Хоолны сав

Өдрийн 1 - 2 цаг, тодруулбал 13.00 - 14.00 цаг худалч хүнд бол бүх албан газрын цайны цаг нь. Цайны цагаараа хүмүүс ойр орчмын ресторан, цайны газрыг дүүргэж, өөрсдийгөө хүч чадлаар сэлбэж, цаад газраа ч хөл дээр нь тогтож үйл ажиллагаа явуулахад дэм болноо... дададада....

Би гэдэг хүн зохион бичлэг бичих үнэхээр дургуй байсан, дургуй болохооороо бичдэггүй, бичихгүй болохоор хэл бичгийн чадвар нь олигтой хөгжөөгүйм шиг байгаам. Нэг гол санаа хэлэх гээл бас дээр нь уран сайхнаар холбочих санаатай бичихээр үнэхээр яаж холбох, уран өнгөлөг болгох юм санаанд ерөөсөө орж ирэхгүй юм. Ямар сайндаа л эхний хоёр өгүүлбэрийг бичээл, за болий, нялуунаас шулуун нь дээр гээд шууд ингээд бичих байхав.

Гол юм яасан гэхээр би хоолондоо цадаагүй бололтойдог оо, нээх өлсөөгүй хэрнээ, удахгүй өлсөхөө мэдрээд, саяхан хоол идсэн хэрнээ өлбө долбо хийгээд байх юм. Гадуур хооллохоор эсвэл хоолных нь чанар, эсвэл гайгүй хоол гэхээр үнэнээс нь болоод нээх хооллох сүжиггүй байдгийм. Тийм болохоор гэрээсээ голдуу хоолоо авчраад халаагаад идчихдэг л дэ. Гэрийн хоол цаанаа л нэг нүнжигтэй, бараг насан туршдаа идээд, ходоодонд хүртэл ээлтэй, андахаа байчихсан байдаг юм, хоол идсийм шиг болно. Тэгсэн саяхан хоолоо идчээд бараг л өлсөөд байнаа, эсвэл удахгүй өлсөхөө мэдрээд байна хэхэ... Энэ хоолондоо бишээ, харин хоол хийж ирсэн савандаа л учир байгаа юм. Яагаад өнөөдөр сав нь жижигхэн болцон гэхээр өчигдөр хуучин савандаа байсан хоолоо халаадаг баатар өөр нэг печинд хийгээд халаасан байхгүй... таг нь хайлцан хахаха, нэг харсан чинь савны голоос нэг зүйл оргиод байгаам шиг харагдаад байсан, очоод үзсэн чинь хөөрхий муу хоолны савны маань таг голдоо том нүхтэй болцон, хараад харамсахаасаа илүү бүр инээд хүрээд харин ч нэг сайн инээж авсан.
Сав өөрчлөдсөний нөлөө мэдрэгдэж байна. Энэ нөлөө нь лав тийм муу биш гэж боджийно.
Юу хэлэх гэснээ бичцэн, харин яаж төгсгөх аргаа олсонгүй, шууд цэг тавидаг байх даа.

Comments

  1. Хаха тэгүүл хоолныхоо савны тагийг өөр печинд хийгээд хайлуулцан гээл болоо шд ккк

    ReplyDelete
  2. Anonymous28/4/09 13:11

    hehehehehe..... yu bicheed bna aa... baahn ineelee.... chi owoo yum hum bichdeg boljee... shuud tseg tawij duusgah bas zugeer l yum. daraa heregjuulne.

    ReplyDelete

Post a Comment

кооомэнт

Popular posts from this blog

Turiin dalbaa

Цэвэр агаар амьсгалахсан

Mongol hun