Posts

Showing posts from February, 2009

Нүд нээгдэж, жаахан ч гэсэн чих онгойв

Ойрд энд нэг нийгмийн балай хар юмнаас өөр юм анзаарахгүй нүд сохроод, улс төрийн, засгийн дуфф шийдвэруудийг хараад хамаг ухаан санаа хар нүхэнд уначихсан байж байж нэг мэдсэн бүр сэтгэлээр унаад үхцэн явж байна. Дараах подкастуудыг сонсоорой (дэлгэрэнгүй ороод линк байгаа). Над шиг төөрч яваа бол энэ насны хугацааг дуусахад ямар байх бол гэдгээ бодож жаахан ухаан бодлоо цэгцлээрэй гэж уриалж байна.

Цагаан сар

Сайн байцгаана уу, бүгд сар шинэдээ сайхан шинэлж, Даага далантай, бяруу булчинтай, төлөг сүүлтэй, онд мэнд тарган орж сайхан хаваржиж байна уу? Айл их хэсч алт мөнгө их цуглуулав уу? хэхэ, зөндөө л биз дээ. Цагаан сарын талаар янз янзын бодолтой хүмүүс байнаа. Дэндүү их зарлага гардаг, ер нь тэмдэглээд дэмий гэх нэгэн байхад, дэмждэг нэгэн бас байх. Бараг хийдэггүй, ёслоод өнгөрдөг хүмүүс байхад жинхэнэ найр баярын хэмжээнд хийдэг хүмүүс ч байх юм. Миний харахын ихэнх айлууд цагаан сар хийдэг юм шиг санагддын. Би хувьдаа бол цагаан сарыг тэмдэглээд хийхийг дэмждэг нэгэн. Зарлага их гардаг, ажил ихтэй гэдэгтэй санал нийлдэг ч гэсэн түүнээсээ илүү ихийг өгдөг баяр гэж боддог. Хорваагийн амьдралын аль бүхнийг зоосны нүхээр харахав дээ. Энэ баяраар л нэг юм садан төрлийнхөө хамаатнуудтайгаа уулзана. Жил ирэх тусам настайчуул нь өвгөрөөд, ах, эгч нарын гэр бүл өнөр болж, манийн үеийнхэн хөгширч, дүү нар том болж буйг мэдэрдэг. Энд хамгийн гол зүйл нь садан төрлийнхнөө мартчихгүйхан шиг

Popular posts from this blog

Turiin dalbaa

Цэвэр агаар амьсгалахсан

Mongol hun