Нүд нээгдэж, жаахан ч гэсэн чих онгойв

Ойрд энд нэг нийгмийн балай хар юмнаас өөр юм анзаарахгүй нүд сохроод, улс төрийн, засгийн дуфф шийдвэруудийг хараад хамаг ухаан санаа хар нүхэнд уначихсан байж байж нэг мэдсэн бүр сэтгэлээр унаад үхцэн явж байна. Дараах подкастуудыг сонсоорой (дэлгэрэнгүй ороод линк байгаа). Над шиг төөрч яваа бол энэ насны хугацааг дуусахад ямар байх бол гэдгээ бодож жаахан ухаан бодлоо цэгцлээрэй гэж уриалж байна.

Цэвэр агаар амьсгалахсан

Ээ, бурхан минь гадаа чинь одоо юу вээ...
Хэдхэн км алхахын завдалгүй угаартаад унахаар болчихсон байна шд.
Ойрын жилүүдэд нийслэл хот маань сэрүүнд утаан манан татаад байдаг болчихсыг хэн хүнгүй мэднэ байх.
2, 3 жилийн өмнө яагаад ч юм нээх юм боддоггүй байлаа. Гэтэл салхи багатай өдрөө УБ-ынхан маань "нүүрсжсэн", "ямар нэг хийн байдалтай материал" - тай агаараар амьсгалж, шөнө нь хотын хэсэг газраар машинтай явахад зам хэдхэн метрээс цааш харагдахгүй утаан мананд явдаг болж.
Энэ утааны уршгаар эрүүл хүмүүс нь уушигны дефекцтэй болж, өвчтэйнх нь өвчин угжирсаар л...
Ядаж байхад энэ утаан дунд Монгол улсын хүн амын тэн хагас нь, засаг захиргаа, улсынхаа хөдөлгөгч хүчээр яривал ихэнх хувь нь байжийдаг нь харамсалтай. Тэгээд энийгээ шийдэж чадахгүй байгаа нь бүүр арчаагүй гэлтэй.
Дээхнэ үед тагнай цоорхой энтэр хүүхэд мэндлэхэд сүйд болдог байсан сүүлийн үед хүүхдүүд битүү бөгстэй, ходоодгүй, эрхтэн хүүхдүүд их төрж байгаа юм гэсэн. Энэ бас л нөгөө хортой хүнс, архи, тамхи, утаа униартай холбоотой...

Аль хэдэн жилийн өмнө эхэлсэн түлш хэмнэдэг нөгөө зуухны төсөл, мод орлуулдаг түлш энтэр гээл янз янзын юм яриал яваад байдаг, тэрнийх нь үр дүн ч хаана гараад яаж мэдэгдээд байгаа юмб бүү мэд. Хэдэн жил манараал шийдэхгүй явсаар жил ирэх тусам байдал хүндэрсээр л байна.

Уг нь би тийм гутранги үзэлтэй хүн биш л дээ,
лаг лаг чадвартай, энд тэнд юм үзэж нүд тайлсан ах эгч нар байгаа гэдэгт уул нь итгээд байдын тэгсэн тэд нар нь хаана ямар юмаа хийгээд яах гээд ч яваад байдын.
Энэ асуудалд тархи толгойгоо гашилгаад олигтойхон шийдвэр гаргаад, шийдчиж чадахгүй л байх юм даа.
Хүмүүс нам төр энээ тэрээ гэж олон долоон юм ярьж болсон болоогүй жагсаал энтэр хийгээд байдаг хэрнээ өөрсдийнх нь амьдрах орчин ийм байхад үүнийгээ шийдүүлэхийн төлөө яагаад жагсаал энтэр хийж тэмцдэггүй юм болоо... энэ бас л сонин. Арчаагүймдаа энэ хэдэн Монголчууд гэж бодогдов.
Заа за тэгээд амны билгээс ашдын билиг гэдэг төд удалгүй өвөл нь сэнгэнэсэн сайхан агаараар амьсгалдаг цаг ирнэ гэдэгт итгэж, санаж л явий даа.
Яагаад ч юм одоо би юу хийж чадах вэ гэсэн асуулт толгойд эргэлдээд байх юм. Юу хийж яавал зүгээр талаар хүмүүс санаа оноогоо бичиж, хуваалцвал ихэд баярлана.

Монголын минь ирээдүйг гэрэлтэй байг.

Comments

  1. Баабарын хэлдгээр одоохондоо бид өөрөө өөрсдийгөө болгож чаддаг болох хэрэгтэй байна. Тэгээд бодоод явжийхад, хойшдоо хэдэн жилийн дараа БОСС-ууд болцгоочоод шийдэж чаддаг болчих байх, өмнө нь хордоод үхчихгүй бол. Яг одоо юу хийж чадах вэ дээ. Жагсаал бол бүр худлаа байх гэж бодогдном.

    ReplyDelete
  2. Энэ ч үндэсний асуудал болчихоод байх шиг байнаа даа, үндэсний гамшиг л битгий болчихоосой. Тэгэхдээ Улаанбаатар хотдоо ойрын 10-20 жил цэвэр агаар амьсгална гэж үлгэр байлгүй дээ.

    ReplyDelete
  3. one woman's diary: Өөрсдийгөө болгох хэрэгтэй л дээ. Босс болтлоо гэвэл бас босс болоо ч уу үгүй ч үү, хэр удаач юм билээ гээл асуудлууд бас байна шдэ хэхэ. Хордчилгүйхэн шиг өөрсдийгөө болгоод, боломжоороо дуу хоолойгоо хүргээд, хүмүүс санаагаа хуваалцахаас авахуулаад юмнууд хийж чадна гэж бодоод байгаа шд. Жагсаалын хувьд бол жагсах учиртай санагдаад байгаам, яахав одоо шууд гараад жагсана гэж юу байхав. Гэхдээ жагсах ёстой л зүйлсийн нэг байгаам даа :D.
    Бас тэр жагсаж сурсан хүмүүс тийм л их ард түмэнсэг юм бол энэний төлөө яагаад жагсдаггүйг нь гайхаад байдгийн.

    SekE: Хүн амын тал хувьд нь байдаг газар нь агаарын бохирдлын хэмжээ хэвийн хэмжээнээс хэд дахин их байна гэдэг бас том асуудал байх. Азаар жилийн 4 улирлын нэгэнд нь ийм байхым даа.
    Харин тэр цэвэр агаар амьсгалах тал дээр арай 10-20 жил болохгүй байх, 2-3 ч юм уу. Ер нь их өөдрөгөөр итгээд байгаам уул нь :D.

    ReplyDelete

Post a Comment

кооомэнт

Popular posts from this blog

Turiin dalbaa

Mongol hun