2008-12-17

Цэвэр агаар амьсгалахсан

Ээ, бурхан минь гадаа чинь одоо юу вээ...
Хэдхэн км алхахын завдалгүй угаартаад унахаар болчихсон байна шд.
Ойрын жилүүдэд нийслэл хот маань сэрүүнд утаан манан татаад байдаг болчихсыг хэн хүнгүй мэднэ байх.
2, 3 жилийн өмнө яагаад ч юм нээх юм боддоггүй байлаа. Гэтэл салхи багатай өдрөө УБ-ынхан маань "нүүрсжсэн", "ямар нэг хийн байдалтай материал" - тай агаараар амьсгалж, шөнө нь хотын хэсэг газраар машинтай явахад зам хэдхэн метрээс цааш харагдахгүй утаан мананд явдаг болж.
Энэ утааны уршгаар эрүүл хүмүүс нь уушигны дефекцтэй болж, өвчтэйнх нь өвчин угжирсаар л...
Ядаж байхад энэ утаан дунд Монгол улсын хүн амын тэн хагас нь, засаг захиргаа, улсынхаа хөдөлгөгч хүчээр яривал ихэнх хувь нь байжийдаг нь харамсалтай. Тэгээд энийгээ шийдэж чадахгүй байгаа нь бүүр арчаагүй гэлтэй.
Дээхнэ үед тагнай цоорхой энтэр хүүхэд мэндлэхэд сүйд болдог байсан сүүлийн үед хүүхдүүд битүү бөгстэй, ходоодгүй, эрхтэн хүүхдүүд их төрж байгаа юм гэсэн. Энэ бас л нөгөө хортой хүнс, архи, тамхи, утаа униартай холбоотой...

Аль хэдэн жилийн өмнө эхэлсэн түлш хэмнэдэг нөгөө зуухны төсөл, мод орлуулдаг түлш энтэр гээл янз янзын юм яриал яваад байдаг, тэрнийх нь үр дүн ч хаана гараад яаж мэдэгдээд байгаа юмб бүү мэд. Хэдэн жил манараал шийдэхгүй явсаар жил ирэх тусам байдал хүндэрсээр л байна.

Уг нь би тийм гутранги үзэлтэй хүн биш л дээ,
лаг лаг чадвартай, энд тэнд юм үзэж нүд тайлсан ах эгч нар байгаа гэдэгт уул нь итгээд байдын тэгсэн тэд нар нь хаана ямар юмаа хийгээд яах гээд ч яваад байдын.
Энэ асуудалд тархи толгойгоо гашилгаад олигтойхон шийдвэр гаргаад, шийдчиж чадахгүй л байх юм даа.
Хүмүүс нам төр энээ тэрээ гэж олон долоон юм ярьж болсон болоогүй жагсаал энтэр хийгээд байдаг хэрнээ өөрсдийнх нь амьдрах орчин ийм байхад үүнийгээ шийдүүлэхийн төлөө яагаад жагсаал энтэр хийж тэмцдэггүй юм болоо... энэ бас л сонин. Арчаагүймдаа энэ хэдэн Монголчууд гэж бодогдов.
Заа за тэгээд амны билгээс ашдын билиг гэдэг төд удалгүй өвөл нь сэнгэнэсэн сайхан агаараар амьсгалдаг цаг ирнэ гэдэгт итгэж, санаж л явий даа.
Яагаад ч юм одоо би юу хийж чадах вэ гэсэн асуулт толгойд эргэлдээд байх юм. Юу хийж яавал зүгээр талаар хүмүүс санаа оноогоо бичиж, хуваалцвал ихэд баярлана.

Монголын минь ирээдүйг гэрэлтэй байг.

Read more...

2008-12-01

Сайн уу, gantulgan.blogspot.com

Зээ, сайн байцгаана уу.
Энэ муу блогоо тоос шороонд дараад алаад хаяцан байна шдээ, хөөрхий.
Жил хагас гарангийн дараа хоёр дахь бичлэгээ хийжийнэ хэхэ. Нээх бахархаад байх юм юу байхав.
Зарим хүмүүс "блог блог" гэчээд хэрнээ өөрөө ГОЛ гарчдаг өөдгүй гар энтэр гэж хэлжийнэ лээ. Тэр итгэлийг нуга хугалах шиг юм болж байна даа хэхэ (худлаа гэмшсийм шиг санаа алдав :P). Уучлаараааййй нөхдөө :D...
Энэ хугацаанд зөндөө л юм боллоо. Ажиллаа, суруулиа төгслөө, янз янзын л агшнуудыг мэдэрлээ. Хүний амьдралын жил гарангийн хугацаа гэдэг бас баялаг түүхтэй өнгөрөх юм даа.
Гэж бодлоо л доо, хэдэн бичлэгээрээ блогынхоо эхний бичлэгээс өнөө хүртлэх түүхээ тайлагнадиймуу гэж бодлоо. За тэгж бичих явцад олон сэдвүүдийн санаа орж ирнэ гэдэгт итгэлтэй байна.
Хоёр дахь бичлэгээ үүгээр төгсгөе дөө :D
Read more...