Posts

Showing posts from March, 2007

Нүд нээгдэж, жаахан ч гэсэн чих онгойв

Ойрд энд нэг нийгмийн балай хар юмнаас өөр юм анзаарахгүй нүд сохроод, улс төрийн, засгийн дуфф шийдвэруудийг хараад хамаг ухаан санаа хар нүхэнд уначихсан байж байж нэг мэдсэн бүр сэтгэлээр унаад үхцэн явж байна. Дараах подкастуудыг сонсоорой (дэлгэрэнгүй ороод линк байгаа). Над шиг төөрч яваа бол энэ насны хугацааг дуусахад ямар байх бол гэдгээ бодож жаахан ухаан бодлоо цэгцлээрэй гэж уриалж байна.

Блог блог блог...

Сайн байцгаана уу, өөрийн блогтоо анхны бичлэгээ нэмэх ийм нэгэн өдөр ингээд ирдгийм байжээ. Анх энэ блог гээчийн талаар Хосоогоос ( бодрол гэж сайтын тухай ярьж байсан байхаа) хоёр жил орчмын өмнө сонсож байсан санагджийна. Тэр үед сонсоод л өнгөрснөөс биш, яг ямар амттай, яадаг эд болохыг нь сайн ойлгож анзаараагүй явж. Өнгөрсөн семистерт манайд "Мэдээллийн системийн үндэс" гэж хичээлийг Интэк компанийн захирал хатагтай Л.Ариунаа багш орсон юм. Багш маань ясны IT-н салбарын хүн, эрч хүчтэй, гялалзсан эмэгтэй. Багш маань хичээлийн цаг дээрээ IT-н чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг зарим компанийн захирал, мэргэжилтнүүдийг авчирч уулзуулъя гэхэд бид ч дуртай байв. Хамгийн анхны зочин USI компанийн захирал ноён Буянцогтоо байлаа. Буянцогтоо захирал тэр үед бидэнд outsourcing (offshoring), "Дэлхий хавтгай болж байна" номын талаар болон web2.0, blog-н талаар товчхон ярьж өгсөн юм. Захирал өөрсдийн блог-ийн хаягийг өгч ( buyantsogtoo.blogspot.com , gobigobi.blogspot

Popular posts from this blog

Turiin dalbaa

Цэвэр агаар амьсгалахсан

Mongol hun